Улс төрийн мэдээ

З.Мэндсайхан: Ерөнхийлөгч үүрэг чиглэл өгөөгүй, байр сууриа илэрхийлсэн. ЗГ хүлээж авахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудан уулзаж, Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд тараах нь зөв гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан “Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй" гэлээ.

Тухайлбал, "Засгийн газрын байр суурь маш тодорхой байсан. Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийн 3 их наядын 2 их наядыг хөрөнгө оруулалтад, 1 их наядыг хуримтлалын санд хийе гэж хуулийн төслөө оруулж ирсэн. Гэвч иргэдийн зүгээс ногдол ашгаа хуримтлалын сандаа авъя гэсэн учир бид хуулийн төслөө эргүүлэн татсан.

Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар байр суурийг нь хүндэтгэж байгаа. Гэхдээ Засгийн газрын байр суурь маш тодорхой буюу одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийнхаа дагуу ногдол ашгаа хуримтлалын санд байршуулна.

-Та өчигдөр хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүслээ гэж ярьсан байсан.

-Хэрэв ногдол ашгийг иргэдийн дансанд олговол хууль өөрчлөх шаардлага үүснэ гэж хэлсэн. Засгийн газар хууль санаачлахгүй. Энэ эрх УИХ-д бий.

-Бэлэн мөнгө тараах нь инфляцыг өдөөж, үнийн өсөлтийг хөөргөдөг. Хэрэв 3 их наядыг тэр чигт нь зах зээлд гаргах юм бол эдийн засагт ямар өөрчлөлт гарах бол. Тооцоолол хийсэн үү?

-Засгийн газар иргэдийнхээ орлогыг хамгаалах зорилгоор 2026 оны төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр нэмсэн. Одоо инфляц бүрдүүлэх зорилгоор нөөц бүрдүүлээд явж байгаа. 3 их наядыг бэлнээр тараах ойлголтыг Сангийн сайдын хувьд дэмжихгүй. Эдийн засаг элгээрээ хэвтэж, инфляц 2-3 хувиар шууд өснө. Иргэдэд тараасан нь зөв гэх байр суурь иргэдийн дунд ч гишүүдийн дунд ч яригдаж байна. Гэхдээ бид эцэстээ улс орон, ард түмнийхээ ирээдүйг бодох ёстой. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлж болохгүй.

Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар үүрэг чиглэл өгөөгүй. Зүгээр л байр сууриа илэрхийлсэн. Ногдол ашгаа олж ирэхээр бид ажиллаж байна. Бусад нь зарахын тухай ярьж байгаа" гэв.

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өөрийнх нь яриа унах гэж байгаа учир энэ сайд тан ингэж дүвчигнэж байна.

Зочин
Зочин

Хуцмал нохой вэ

Зочинмө
Зочинмө

Ха ха харья даа ....

Зочин
Зочин

hovdiin guilagchinguud

Зочин
Зочин

Сангийн сайдын байр суурь маш зөв. Ийм хэмжээний мөнгийг иргэдийн дансанд шилжүүлбэл төгрөгийн ханш шууд огцом унаж, инфляц огцом өснө. Бүх бараа таваар, ажил үйлчилгээний үнэ хөлс тэнгэрт хадна. Валютын ханш, тээвэр бүх юмны үнэ өснө. Тиймээс одоо байгаа хуулиа дагаж, баялгийн сандаа байршуулж, хуулийн дагуу ашиглах нь эдийн засагтаа ээлтэй тусна. Ихэнх иргэд 800 мянган төгрөгөө авъя байгаа. Гэтэл төгрөгийн ханш огцом унаж, эдийн засаг будаа болоод ирэхээр бүгдээрээ хашгиралдаж бөөн юм болно. Иргэдэд сайн ойлгуулж тайлбарлах л хэрэгтэй.

иргэн
иргэн

Сахал үсэндээ баригдсан тэнэг новш. УИХ энэ байтугай хуулинд өөрчлөлт оруулаад ирсэн, чамтай чамгүй өөрчлөлт хийгээд явна гэж ойлгож байгаа. Тэд ард түмнийг төлөөлж суугаа хүмүүс. Харин чи, хэн ч биш, суганы үс.

Зочин
Зочин

Бас ч гэж яахав ээ. Толгой нь хамуураагүй л байгаа юм бна

Холбоотой мэдээ

Back to top button