Хятадад хиймэл оюунаар өдөрт 1500 богино кино хийдэг ч ашиг олдог нь маш цөөн
БНХАУ-ын хиймэл оюунаар богино кино хийдэг салбар өдөрт 1500 гаруй шинэ кино үйлдвэрлэдэг болжээ. Хятадад богино киноны салбар хурдацтай тэлж байгаа. Өмнө нь тус салбар олон зуун мянган юанийн зардлаар жүжигчид хөлслөн, кино зураг авч байж богино хэмжээний цуврал хийдэг байв.
Харин одоо хиймэл оюуны тусламжтайгаар 50 мянган юань хүрэхгүй зардлаар богино хэмжээний цуврал бүтээх боломж бүрэлджээ. Гэхдээ хиймэл оюун ухаанаар богино кино хийдэг студиүд ашиг олоход улам хэцүү болсон байна.
Технологийн салбарын талаар бичдэг “Leiphone” нэртэй Хятад хэвлэл саяхан энэ талаар сурвалжилга хийжээ. Тус хэвлэлийн сэтгүүлч Ху Чинвэнь хиймэл оюун ухаанаар хийсэн богино хэмжээний олон ангит киноны эрчимтэй хөгжиж буй салбарт ажилладаг зохиолч, найруулагч болон студийн үүсгэн байгуулагчидтай ярилцсан аж.
Тэдний ярьж буйгаар бол тус салбар эмх замбараагүй байдалд орсныг оржээ. Богино киноны тоо огцом нэмэгдэж, платформууд төлбөрийн нөхцөлөө тогтмол өөрчлөх болсон аж. “Leiphone”-д ярилцлага өгсөн нэгэн салбарын ажилтны тооцоолсноор, хиймэл оюун ухаанаар бүтээсэн богино хэмжээний олон ангит киноны 0.4 орчим хувь нь л олны анхаарлыг татаж, амжилтад хүрдэг байна.

Нэгэн зохиол бичигч “Leiphone” ярилцлага өгөхдөө хамгийн ачаалалтай үедээ сард дөрвөн зохиол бичиж өгөх тохиолдол байдаг гэж хэлжээ. Студиүд хиймэл оюун ухааны тусламжтай бичсэн зохиолын чанар харьцангуй муу байж болохыг ойлгодог. Ийм учир ганц сайн зохиолоос илүү боломжийн чанартай дөрвөн зохиол авахыг илүүд үздэг байна.
Ингэж зохиолыг нь хурдан бичиж, хиймэл оюун ухаанаар хийсэн кино үзэгчдийн анхаарлыг татах боломжтой хугацаа ойролцоогоор гуравхан л хоног байдаг аж. Хятадын цахим платформ болон кино түгээгчид шинэ богино киноны сурталчилгааг эхний хэдэн өдрүүдэд анхаарч хийдэг байна. Хэрэв тухайн бүтээл хангалттай үзэгч татаж чадахгүй бол сурталчилгааны төсвийг шууд дараагийн бүтээл рүү шилжүүлнэ.
Ийм учир уламжлалт аргаар бүтээсэн кинотой харьцуулахад аажмаар олны анхаарлыг татаж, цаг хугацааны явцад амжилтад хүрэх боломж бараг үгүй юм. Тус салбарт ажилладаг туршлагатай нэгэн найруулагчийн хэлснээр, сурталчилгааны ажлыг чадварлаг зохион байгуулж чадвал зохиол нь онц биш бүтээлийг ч хит болгох боломжтой. Өдөр бүр мянга мянган шинэ бүтээл үзэгчдийн анхаарлыг татахын төлөө өрсөлдөж буй энэ салбарт түгээлт, сурталчилгаа нь кино хийхтэй адил чухал зүйл болжээ. Олон мянган шинэ кино дунд амжилт олдог нь ховор учир ашиг олдог богино цуврал мөн адил цөөхөн байдаг байна.
Эх сурвалж: The Low Down Momentum













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hytadad hiimel oyunashar tsatgadag kino ntr chin odoo buur ur dungee aldaad emh zambaragui bolchihson bna shd
50 myngand amjuulj hiine gedeg chin uul ni amarhan ch gsn asar ih buteelt dund shigeeldeg yum bna
Udur bur 1500 kino uildverlene gdg chin bur zohiol zovlongiin hulgai shig l ym bolson baishd
0.4 huwi l amjiltand hurne gdg chini tsever l mungu l salhind hiisgesen hereg shv
Hiimel oyunaar hiisen buteel bas l tsag ntr gargaad nemehgui bol shigeelegdej l bna
Surtchilgaa l bval hichneen muuhai yum bsan ch hit bolno gdg chin bas l ungats zvil
Zardal bagatai ch gesen ashig olohgui bol uildwerleh yamar ch utga alga shd
Ene hyatadiin hiimel oyunii kino ертөнц bol bur uursduu uursduu idej duusaj bna
Zohiold ni bas l shn anhaaral tahihgui dundaas ni shugam tatdag ni buruu bna
Gants 3-han honog l uzegchdiin anhaaral tataad l duusdag gsn chin kino bish l dee
Ulamjlalt arga ni arai ch dee, hiimel oyunaar ingej buu haluuraa l gazar shd
Buteel bolgon n udur bur garch irj bval hen uzej amajih we dee, buruuhgui
Mungu hiine gdg chin tiim ch amar bish l de, iim ihursen uyd asar hetsuudsen bna
Hiimel oyuniig ashiglaad l saihan kino hiine gesen chin tsgiin urshig l bolson bna shd
Surtchilgaa hiij chadku bol hichneen saihan zohiol bsan ch hurch chadahgui l dee