"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон тухай мэдээлэл цацагдсан.
Үүнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад " Н.Цэрэнсамбууд холбогдох хэргийг аравдугаар сарын 30-нд хэлэлцэж, 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон" хэмээлээ.
Н.Цэрэнсамбуу өмнө нь тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирлаар ажилласан байдаг. Тэрбээр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах явцдаа тендерт шалгарсан компанид давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийг 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх хэргээр шалгаж эхэлсэн байна.
Тэгвэл түүний хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ:
- Өөрийн орлого 284 сая
- Гэр бүлийн орлого 58.6 сая
- 515 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай
- 30 саяар үнэлэгдэх Lexus, 470, Toyota, Crown маркийн хоёр автомашинтай
- 24 сая төгрөгний малтай
- 2 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
- 10 сая төгрөгний үнэт эдлэлтэй
- 334 сая төгрөгний хадгаламжтай
- Бэлэн мөнгө: 19 сая
- 7.8 сая төгрөгний койнтой гэж мэдүүлжээ.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.