Улс төрийн мэдээ
СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ дэмжсэнгүй

УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, олонх нь дэмжсэн.
Улмаар тус саналыг УИХ-ын чуулганд танилцуулж, нууц санал хураалт явууллаа. Ингэхэд чуулганд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөлсөнгүй.
Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт "ББСБ-ын зээлийн хүү жилийн 60%-д хүрч банк бусын мөнгө хүүлэлт иргэдийг сөхрөөж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн ч гишүүд дэмжсэнгүй" гэв.
Т.Жамбаажамцын хувьд |2025.01.16|-наас СЗХ-ны даргаар томилогдсон байдаг.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль зүйн орчныг нь бүрдүүлээгүй байж хууль бус шахалт үзүүлж, Анхнаас нь ажиллаж, мерит зарчмын дагуу томилогдсон хүний ажлыг авах гэж улайрахын оронд УИХ дарга ажлаа хий! Харьяа байгууллагаа ингэж дэмждэг юм уу? Бямбадорж дарга жулдаж, хүний үгээр үг хийж байна, хөөрхийлөлтэй! Өөрөө л чөлөөлөгдмөөр юм.Жамбаажамц ажлаа хийсээр л байгаа шүү, иргэдийн зээл авах, авахгүй байх, аль ббсб-н хэдэн хувийн хүүтэй зээлийг сонгох эрхийг УИХ-аас өөр хөндөх бүрэн эрх хэнд ч байхгүй. УИХ ажлаа хий л дээ!
Ажлаа хийх боломжгүй өгөхгүй байгаа шдээ