НИЙГЭМ

Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр “UBS” телевиз шалгарчээ


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ.

Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

  • Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн шагнал
  • Шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн Монголчууд MGL RADIO 88,3”  шалгарч, 20 сая төгрөг, өргөмжлөл цом
  • Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн эздээр “Маамуу” хүүхэлдэйн киногоороо “Монгол Контент” ХХК,  “Найзууд” нэвтрүүлгээрээ “Хэмнэл радио 91,7”-ийн уран бүтээлчид
  • “Монгол төрийн мэргэн өвөө” нэвтрүүлгээр “Жи интертайнмент” нэгдэл, “Өнөө өглөө” шууд нэвтрүүлгээр “Монгол HD” телевиз тус тус  шилдэг бүтээлийн эзэд болов.

Цаашид бүх нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудын үндэсний өв соёлын  дархлааг тогтооход чухал үүрэгтэй телевиз радиогийн бүтээл туурвигчдын дунд шагналын өндөр сантай энэхүү уралдааныг уламжлал болгон явуулахаар төлөвлөж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулах үеэр мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-06 18:23

за аррай арай

Холбоотой мэдээ

Back to top button