УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Төрд захирагддаггүй арилжааны банкууд БУУЛТ хийж эхлэв

Одоогоос яг АРАВ хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 18-ний өдөр Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэрэглээний зээл болон зээлийн хүү төлөлтийг хойшлуулах талаар мэдээлэл хийсэн билээ.

“Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн өр болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос хүчинтэй байна”. Тэд яг ингэж хэлж байв.

Гэвч ямар журмаар хэрхэн хэрэгжүүлэх талаар өчүүхэн ч ойлголт тодорхой болоогүй. Энэ арав хоногт иргэд өчнөөн төөрөлдөв, банкнаас хариулт нэхэж очив. Мэдээж хайсан хариултаа олж чадаагүй.

Монгол банк “зээлээ төлөөгүй иргэдийг ЧАНАРГҮЙ зээлдэгчийн жагсаалтад оруулахгүй” байх боломжийг л манай зүгээс бүрдүүлэх үүрэгтэй, энэ дагуу банкуудад чиглэлээ хүргүүлсэн. Ямар журмаар хэрхэн хэрэгжүүлэхийг Монголын банкны холбоо шийднэ хэмээсэн. Монгол банкны холбоо ч бодлогын хүүгээ бууруулахыг шаардсан. Хэлсэн ёсоор бодлогын хүүг НЭГ хувиар буулгасан ч, банкууд тэр даруй хөдлөөгүй.

Улмаар Монголын банкны холбооны Төлөөлөн удирдах зөвлөл /2020.03.25/-нд хуралдаж, /2020.03.26/-нд тодорхой шийдвэр гаргана гэж мэдээлсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл өгнө гэсэн. Гэвч өчигдрийг хүртэл таг чиг.

Өчигдөр /2020.03.27/ УИХ-ын дарга Г.Занданшатарын өрөөнд банкны удирдлагууд уулзсан. Эл уулзалтад банкны удирдлагууд хоорондоо санал зөрөлдсөн нөхцөл байдал үүсгэснээр хурал сэтгүүлчдэд хаалттай үргэлжилсэн. Ерөнхийдөө банкууд төртэйгээ ойлголцож чадахгүй байгаа гэмээр яриа хөшигний ард үүссэн юм.

Үүнээс өмнө гуравдугаар сарын 25-нд болсон Монголын банкны холбооны хурал дээрээ ч ойлголцож чадаагүй, нэгдсэн байр сууринд хүрээгүй болох нь тодорхой болсон юм.

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ “Төрөөс банкуудыг дэмжиж мөнгөжүүл. Тэгвэл эдийн засаг сэргэнэ. Хүмүүсийн яриад байгаа шиг их ашиг олдоггүй” гэх ухааны юм ярьсан. Ерөнхийдөө Монголын эдийн засагт ноён суусан банкны хэдэн эзэдийн эрх ашиг иргэдээ бодох хэмжээний бууж өгөхгүй нь гэх ухвар ойлголт харагдсан. Нөгөө талаар арилжааны банкууд төрийнхөө үгэнд орохгүй байгаа. Ийм л хоёр шалтагтай.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр улс орон, ард иргэдийн эдийн засаг хүнд байгаа энэ үед арилжааны банкууд эх оронч байх хэрэгтэй. Зээл төлөлтийг хойшлуулахгүй бол  бид бас тэдэнтэй өөрөөр ярина гэх утгатай хатуухан сануулга шидэв.

Энэ сануулга байгаа онов уу, эсвэл банкууд төртэйгээ тохиролцож чадав уу бүү мэд. Ямартай ч эхнээсээ зээлийн хүүгээ бууруулж, зээл төлөлтийг хойшлуулж байгаагаа зарлаад эхэлсэн юм. Төрд захирагддаггүй арилжааны банкууд ийн БУУЛТ хийж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ondor nastan
ondor nastan
2020-03-28 10:46

gadaadin bankuudig oruulaarai.

зочин
зочин
2020-03-28 11:55

ДАВАРСАН ШУНАЛТАНГУУД ГАДНЫ ХҮҮ БАГАТАЙ БАНК ОРУУЛААД ѲРСАЛДҮҮЛ НЭГ ХОНОХГҮЙ НҮД АНИНА ТЭРИЙГЭЭЧ МЭДДЭГ ХЭРНЭЭ ДЭЭДСҮҮДЭЭР ХАМГААЛАЛТ ХИЙЛГЭЭД АМИА АВЧ ЯВАА ШУНАЛУУД ЕС _ЫН ҮГ ЗѲВ БАЙЛАА ТУНГ НЬ ЧАНГАХАН ѲГЧИХѲѲРѲЙ

ззз
ззз
2020-03-28 12:06

Дотоодод үйл ажиллагаа явуулж сайн муу хэлүүлэн олон арван хүн ажлын байраар хангаж татвараа төлж байгаа банкуудаа оролдож байхаар өөрсдийн оффшор бүсэд гаргаж нуусан хөрөнгөө оруулж ирж ард тумнийхээ өрийг тэглээчээ.

Зочин
Зочин
2020-03-28 13:45
Reply to  ззз

Тэгвэл гадаадад очиж үйл ажиллагаагаа явуулаач. Ганц хонож чадахгүй. Гадаадад банкууд интернет мобаил үйлчилгээ авб�##� хэрэглэгчээс зардлын шимтгэл авдаггүй 0 байдаг. Данс хөтлөх ч үнэгүй. Ганцхан зээл авб�##� л хүү тооцогдоно.

Зочин
Зочин
2020-03-28 13:45
Reply to  Зочин

Гадаадад очиж ажиллав�##� тиймээс та нар амьд гарч чадахгүй. Гүйлгээны зард�##� гээд мөнгө авна гэвэл хүмүүс нь гайхаад ангайх байх !

Зочин
Зочин
2020-03-28 13:40

Гадаадын банк оруулъя! Бид мөнгөө орчин үеийн үйлчилгээ үзүүлдэг орчин үетэй адил �##�хдаг банкинд хадг�##�уулмаар байна. Манайхан хоцрогдсон хуучин арга барилтай дээрээс нь гүйлгээ бүрээс шимтгэл авдаг. Интернет, мобаил үйлчилгээ үзүүлж байж

Монгол
Монгол
2020-03-29 08:44
Reply to  Зочин

Хятадын банкийг оруулж ирэх санааг та хэлж байна. Хятад улс банкныхаа төлөөлөгчийг оруулж ирчхээд банкаа байгуулахаар хүлээж байгаа гэх мэдээ бий. Банк санхүүгийнхээ хувь заяаг Хятадад өгөх нь сайн болов уу, осолтой болов уу? Та бичээч.

Зочин
Зочин
2020-03-28 13:42
Reply to  Зочин

Интернет, мобаилаар үйлчилгээ үзүүлж байж 50-500 төгрөгний шимтгэл авдаг. Гэтэл энэ технологи чинь ажил хэмнэж зард�##� бууруулах бараг үнэгүй болгох технологи. 3. Манай банкинд үйлчилгээнй соёл байхгүй. Энэ том асууд�##�. Хүмүүстээ соёл заа.

Монгол хүн
Монгол хүн
2020-03-28 14:05

Хүрэлсүх сайдаа хууртах хэрэггүй ээ.Наадуул чинь г�##� унтраах,нүд хуурах төдий л юм хийнэ.Банкны систeид өөрчлөлт хийх цаг нь �##�ь хэдийн болсон шүү.Өөрчлөлт хийх хэрэгтэй.

bank
bank
2020-03-28 23:07

bahkuud ard irgedee shulcaar baigaad bur shulam blcon shdee

Зочин
Зочин
2020-03-29 00:34

Банкуудынхаа эрсдэлийг уурэх менге засгийн газарт байхгуй. Хувийн емчид буу х�##�д.

Зочин
Зочин
2020-03-29 06:43

банкны системд өөрчлөлт хийх цаг болсон. ТӨР засагтаа томортлоо хөрөнгөжиж баяжсан арилжааны банкны ЭЗДЭД хуулийн хүрээнд ажлах хүрээг нь хатуу зааж өгөх ёстой.

Зочин
Зочин
2020-03-29 10:52

Гадаадийн банк оруулж ирэхн зөв.

Бат & Бат
Бат & Бат
2020-03-29 22:27

МОНГОЛД БАНК ЖИНХЭНЭ УТГААРАА БАЙХГҮЙ ХАРИН ХЭДЭН ТОМОРЧИХСОН ЛОМБАРД Л АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙНА ДАА !

ззочиночин
ззочиночин
2020-03-30 00:44

Мэдрээ тэргүүтнүүд цааннаасаа Элбэгдоржийн да�##�гаварыг үнэнчээргүйцэтгэж байсан шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button