ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк гуравдугаар сард 830 килограмм үнэт металл худалдан авжээ

Монголбанк 2020 оны эхний гурван сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авчээ. Үүнээс 2020 оны гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан байна.

Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм.

Мөн гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймгийнх 36 кг үнэт металл тус тус худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны гуравдугаар сард 141,512.11 төгрөг байв.

Оны эхний гурван сард авсан нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө.

ЭХ СУРВАЛЖ: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button