ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо

ЭМЯ коронавирусийн халдварын асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Д.Нарангэрэл:

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа. 1,272,000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 гаруй халдвар бүртгэгдэн тус улсын 47 мужаас гуравт нь л халдвар бүртгэгдээгүй байна. Сингапур улсад гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 халдвар бүртгэгдсэний улмаас 2,000 гаруй хүн хөл хорионд оржээ. Манай улсын хувьд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч сувилалд ажиглалтад байгаа, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 2,075 хүн ажиглалтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Тэдний дундаас 21 хоногтой нэг хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан.Шинж тэмдэггүй хэлбэрүүдээс халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, Нью-Иоркийн зоо паркийн таван арслангаас коронавирус халдварласан нь тогтоогдоод байна. Хүн битгий хэл зоо паркийн амьтад өвчилж хэлж байгаа энэ үед анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй шүү гэдгийг анхааруулмаар байна. Маскаа сайн зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахиарай.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Өнгөрсөн өдрүүдэд Испанид 674, Италийн 525 нас баралт бүртгэгдсэн байна. Испанид сүүлийн арав хоногийн хамгийн бага нас баралттай үзүүлэлт боллоо гэж мэдээллээ. Харин ОХУ-д коронавирусийн халдвар 658-аар нэмэгдэж 5000-д хүрээд байна. Токиод Мягмар гарагаас хөнгөн өвчтөнүүдийг зочид буудалд байрлуулан эмчлэхээр болсон байна. АНУ-д “ковид-19” ийн эсрэг биетийн шинжилгээ авч эхлээд байна. Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс амны хаалтыг хэрэглэх талаар зааварлаж эхэлжээ. Одоогоор 9000 нас баралт тус улсад бүргэгдээд байна. Мичиган улсад 14 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Эдгээр 15 иргэний 13 нь ХӨСҮТ-д хэвтэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн хэвтэж байна. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй хэлбэрийн гурван иргэн хяналтад ороод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button