ДЭЛХИЙ

ОХУ-д цонхон доор нь чанга ярьсан гэж таван хүнийг буудан хөнөөжээ

ОХУ-ын Рязань мужийн нэгэн тосгоны оршин суугч ноцтой хүн амины хэрэг үйлджээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, цонхон доор нь чанга ярьж, саад болсон гэх шалтгаанаар таван хүнийг газар дээр нь буудан хөнөөсөн байна.

Тодруулбал, тэрбээр эхлээд мөнөөх таван эрд чимээгүй байхыг сануулжээ. Ийнхүү тэдний дунд маргалдаан үүссэнээр, сэжигтэн гэрээсээ гараад буудаж эхэлсэн гэнэ. Тэд хоорондоо хөршүүд бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдэг мэдээллийг албаны хүмүүс өгсөн байна.

Сэжигтэнд хоёроос дээш хүний аминд хүрсэнд тооцон шалгаж байгаа аж.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-06 13:21

ХОХЬ НЬ ДЭЭ ХҮН ДЭЭРЭЛХЭЭД БАЙВАЛ ИНГЭДЭГ ЮМ ЗӨВ БНА

Зочин
Зочин
2020-04-06 14:01
Reply to  Зочин

Zuv baina daa

Холбоотой мэдээ

Back to top button