Дэлхийн хамгийн НАМХАН ХОС: Бидний мэдрэмж, бодол, мөрөөдөл бүхэн адилхан

Хайр дурлалд биеийн хэмжээ хамаагүй гэдгийн тод жишээ бол Бразил Улсын иргэд болох Пауло, Катюсиа нар юм.
Пауло ердөө 90 см өндөр биетэй. Түүний эхнэр Катюсиа нөхрөөсөө 1 см-ээр өндөр. Тэдний өндөр нийлээд ердөө 181 см тул дэлхийн хамгийн “намхан” хос хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн байна. Үүний дараа хосуудыг дэлхий даяар мэддэг болсон төдийгүй тэдний хайрын түүхийг анзаарахгүй өнгөрөх аргагүй билээ.
Ингээд уншигч та бүхэнтэй тэдний сонирхолтой хайрын түүхийг хуваалцъя.
КАТЮСИА ТҮҮНИЙГ 18 САРЫН ТУРШ БЛОКЛОЖЭЭ
Тэд анх олон нийтийн сүлжээгээр дамжуулан танилцаж байжээ. Пауло Катюсиад анхны харцаар дурлаж цахим хуудсаар захидал илгээсэн байна. Гэвч Катюсиа түүнийг уйтгартай, дургүй хүрэм гэж бодоод зогсохгүй түүний “арга ядсан найралт”-аас болж нэг жил зургаан сарын турш цахим хаягийг нь блокложээ. Гэвч Пауло шантралгүйгээр түүний зүрх сэтгэлийг өөрийн болгож чадсан аж.

Пауло түүнд энгийн, хүндэтгэлтэй залуу байхыг хүсэж буйгаа удаа дараа илэрхийлcний эцэст Катюсиа 18 сарын дараа түүний нийгмийн сүлжээн дэх блокыг нь гаргасан байна. Ийнхүү тэд чатаар харилцдаг байж байгаад 2008 оноос эхлэн уулздаг болжээ.
НАЙМАН ЖИЛ ҮЕРХСЭНИЙ ЭЦЭСТ ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ
Хосууд хоёр өөр хотод амьдардаг байсан ч үерхлээ эхлүүлэхээр шийдсэн аж. Тэд хэсэг хугацаанд холын зайн харилцаатай байсны эцэст хамт байх ёстойгоо мэдэж, улмаар Катюсиа Паулогийн амьдардаг Итапева руу нүүсэн байна.

Ингээд тэд бүхэл бүтэн 8 жил үерхсэний дараа Пауло түүнд ёслол төгөлдөр гэрлэх санал тавьсан байна. Катюсиагийн хувьд энэ нь маш гэнэтийн зүйл байсан учраас итгэж чадаагүй гэнэ. Удалгүй тэрээр энэ бүх явдал жинхэнэ гэдгийг мэдмэгцээ тэр даруй Паулод зөвшөөрсөн хариу өгчээ.
БИДНИЙ ХАЙРЫГ ЮУ Ч ДИЙЛШГҮЙ
Катюсиа "Биеийн өндөр үл хамааран бид энгийн л хосууд шиг байдаг, заримдаа маргалдана, муудалцана. Мөн би хэцүү зан ааштай хэдий ч Пауло түүнийг маш тайвнаар хүлээж авдаг. Хамгийн гайхалтай зүйл бол бидний мэдрэмж, бодол, хүсэл мөрөөдөл бүхэн адилхан” гэжээ.

Харин Паулогийн хувьд тэрээр өөрийн Катюсиатай харилцах цорын ганц өвөрмөц харилцаандаа талархаж явдаг бөгөөд эхнэрээ бүхий л зүйл дээр дэмжиж туслахыг хүсдэг байна.
Пауло бол өөрийн амьдардаг газрын захиргааны албан хаагч, харин Катюсиа бол гоо сайхны салоны эзэн. Гэвч тэдний бусдаас өөр байдалд олон хүмүүсийн анхаарал ирдэг бөгөөд бүгд эерэг хандлагатай байдаггүй аж. Тэд үүнийг нэг их их тоодоггүй бөгөөд бидний хайрыг юу ч дийлшгүй гэжээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: brightside.me












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.