НИЙГЭМ

Үс засуулвал өвчин эмгэг ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 24 2020.11.09 / ДАВАА ГАРАГ

НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын 11 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын 24, Их морь одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худлааааа шааааагааааал...

Холбоотой мэдээ

Back to top button