Нийгмийн

Даргаа буудсан байлдагчийн ар гэр хоёр өмгөөлөгч авчээ

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Уг хэрэг болсноос гурав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр байлдагчдыг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс олж, эрсдэл гаргахгүйн тулд байлдагч Х-ийн аав ээжийг урдаас нь явуулан тайвшруулж байж баривчилсан юм. Одоо тэднийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд цагдан хориод байгаа юм. 

Бид өмгөөлөгч авсан эсэхийг байлдагч Х-ийн аав ээжээс тодрууллаа.

Тэд “Говь-Алтай аймгаас өмгөөлөгч авсан. Мөн Улаанбаатар хотоос нэг өмгөөлөгч хамтарч ажиллана. Одоогоор мэдүүлэг өгөөгүй байгаа” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button