ДЭЛХИЙ

Эрдэмтэд Чили улсаас шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн яс олжээ

Эрдэмтэд Чили улсын хойд хэсгээс шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн ясыг олсон байна. Тус үлэг гүрвэлийн үлдэгдэл ясыг Копиапо хотын ойролцоо оршдог Атакама цөлөөс олсон аж.

Чили геологич Карлос Аревалогийн удирдсан баг 1990 онд энэхүү үлэг гүрвэлийн ясыг олж 2000-аад онд судалсан байна. “Cretaceous Research” сэтгүүлд нийтэлсэн тэдний судалгааг өнгөрсөн даваа гарагт (2021.04.18) олон нийтэд ил болгожээ.

Судлаачдын олсон үлдэгдэл яс дунд бугалга, дунд чөмөг, суудал яс болон хүзүү, нурууны нугалмын хэсэг байсан аж. Энэхүү үлэг гүрвэл нь нас бие хараахан гүйцэж амжаагүй, ойролцоогоор 6.3 метрийн урттай байжээ.

Тус үлэг гүрвэл урт хүзүүтэй, ургамлаар хооллодог сауропод төрөл бөгөөд Цэрдийн галавын сүүлээр амьдарч байсан аж. Эрдэмтэд энэхүү сауроподыг Arackar licanantay хэмээн нэрлэсэн нь уугуул кунза хэлээр Атакамагийн яснууд гэсэн утгатай юм.Тэдгээр яснуудыг Чили улсын байгалийн түүхийн музейд үзмэр болгон тавих аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button