Нийгмийн

ЕСӨНБУЛАГ СУМ: Шороон шуурганд 15 гэр, 12 хашаа нурж, ЕБС-ийн байр, Нэгдсэн эмнэлгийн дээвэр хууларчээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны өдрийн 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы улмаас олон айлын хашаа нурж, байшин барилгын дээвэр, самбар, гэрлийн шон унажээ. Тодруулбал, 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, 3 орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

May be an image of sky and road
May be an image of outdoors
May be an image of outdoors
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button