Нийгмийн

Интернетийн сүлжээ засварлаж байсан иргэн цахилгааны хүчдэлд цохиулж, түлэгджээ

НийслэлийнНалайх дүүргийн 2 дугаар хорооны “Задгай”-д 3 давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулсан байна.

Энэ тухай дуудлагыг зургадугаар 03-ны өдрийн 17:38 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 17:40 цагт очсон байна.

Тодруулбал “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан 32 настай эрэгтэй Ц нь Стар зоогийн газрын 3 давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээрээ түлэгджээ. Түүнийг эсэн мэнд буулгаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button