Нийгмийн

ЭМЯ: 133 хүний биеийн байдал маш хүнд байна

Хоногт 1267 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 67710 боллоо. Шинээр батлагдсан эдгээр тохиолдлуудын 962 нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутгаас илэрчээ. Тодруулбал,

  • Төв аймаг 22 тохиолдол
  • Хэнтий аймаг 23 тохиолдол
  • Дорнод аймаг 1 тохиолдол
  • Сүхбаатар аймаг 30 тохиолдол
  • Өвөрхангай аймаг 7 тохиолдол
  • Баянхонгор аймаг 35 тохиолдол
  • Говь-Алтай аймаг 16 тохиолдол
  • Ховд аймаг 5 тохиолдол
  • Баян-Өлгий аймаг 4 тохиолдол
  • Увс аймаг 9 тохиолдол
  • Хөвсгөл аймаг 9 тохиолдол
  • Булган аймаг 30 тохиолдол
  • Архангай аймаг 19 тохиолдол
  • Дархан-Уул аймаг 40 тохиолдол
  • Орхон аймаг 55 тохиолдол тус, тус батлагджээ.

Харин сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 54713 болов. Харин таван хүн нас баржээ. Тодруулбал,

  • Тавдугаар сарын 06-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 21-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 06-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 06-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 318 боллоо. Одоо эмнэлэгт 6423 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,

  • 3892 хүн хөнгөн
  • 1892 хүн хүндэвтэр
  • 506 хүн хүнд
  • 133 хүн маш хүнд байгаа юм байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button