Нийгмийн
Нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр 16:00 цагт саналаа өгнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилэх юм. Харин өнөөдөр эмнэлэг, тусгаарлалт, улаан бүсэд байгаа иргэдээс 09:00-21:00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар санал авч байгаа билээ.
Иймд дээрх журмын дагуу коронавирусийн халдвар авч, тусгаарлагдаж буй нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр 16:00 цагт саналаа өгнө. Түүний хувьд "Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй бөгөөд өдгөө Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.