ДЭЛХИЙ

АНУ-ын хамгийн баян эрхмүүд орлогын татвар төлөөгүй нь илэрчээ

АНУ-ын тэрбумтнууд маш бага хэмжээний орлогын татвар төлсөн талаар баримт мэдээлэл интернет дээр задарсан байна. “ProPublica” нэртэй сайт Жефф Безос, Илон Маск, Уаррен Баффет гэх мэт дэлхийн хамгийн баян эрхмүүдийн татварын мэдээллийг авсан гэж мэдэгдсэн аж.

Тус сайт Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос 2007, 2011 харин Тесла компанийн захирал Илон Маск 2018 онд татвар төлөөгүй хэмээн мэдээлжээ. Цагаан ордны төлөөлөгч тэрхүү задарсан мэдээллийг хууль бус хэмээсэн бөгөөд одоогийн байдлаар Холбооны мөрдөх товчоо болон татварын алба тус хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

“ProPublica” сайт мэдээлэхдээ хамгийн баян 25 америк дунджаар 15.8 хувийн татвар төлдөг хэмээжээ. Энэ нь энгийн ажилчин Америк иргэний төлдөг татварын хувиас бага аж. Тус сайтын сэтгүүлч Жессе Эйзингер хэлэхдээ “Хэрвээ тэрбумтан бол татвараа тэг хүртэл бууруулж болдог гэдгийг мэдээд их гайхширлаа. Маш баян хүмүүс татварын тогтолцоог аргалж байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
6 сар 13, 2021 14:06

буянгийн жагаа шиг л юм болж

Холбоотой мэдээ

Back to top button