СПОРТ
ДАШТ: Монголын жүдочид Кубийг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Японд болж буй жүдо бөхийн ДАШТ сүүлчийн өдөр холимог багийн барилдаанаар үргэлжилж байна.
Монголын шигшээ багийнхан D хэсэгт БНХАУ, ОХУ, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны багтай багтсан. Тэд эхний тойрогт өмнөд хөршийн жүдочдыг 4:3-аар ялсан ч удаах даваанд ОХУ-ын жүдочдод 4:0-ээр дийлдлээ. Тэд дагах тойрогт Кубийг багийг 4:1-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрх өвөртлөв.

Манай багийнхнаас Ө.Дүүрэнбаяр, Ц.Цогтбаяр, Б.Ганхайч нар өрсөлдөгчөө ялж, О.Мөнхцэцэг олимпын аварга Идалис Ортизод дийлдсэн. Улмаар кубүүд 57 кг-д бөх оролцуулаагүй тул манай багийнхан 4:0-ээр ялсан юм.
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан хүрэл медалийн төлөө Бразилын тамирчидтай өрсөлдөнө.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ өндөр цол хэргэмтэй олон дасг�##�жуулагчтай. ТЭР хүмүүс 2008 олимпийн аварга болсон хүнийг орлох хүнийг бэлдэж чадаагүй, нөгөө 36 тай бөхөө л сойж байх . арай Ч ДЭЭ. 4 МИН БАРИЛДАХ БАРИЛДААНД МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ХӨДӨЛЖ БАЙГАА БАЙДЛЫГ ХАРААД ХАРАМСАХ юм.
Brazil Japan 2hoorondoo barildaagui bhd l medee bichhiinmaa arai l sonin yos zuigui ymaaa... Ter 2iin ylagdsantai barildan edr gd heden uguulber nemeed bichchhej boldgui ymuu
3 han saya hunees garch irj bga buhchuud shuu dee..Busad ornuudin buhchuud heden 100n sayas garch bn...ingeed bodohod manai buhchuud mash MUNDAG!..Deern yamař nuhtsuld beltgel hiidegiign bas bodoj uzeh heregtei...Buhchuudeeree mas ih baharhaj bn..Amijlt...