СПОРТ
Монголын сагсан бөмбөгчид “Их дуулга”-д оролцох эрх авлаа

Монгол Улс Токиогийн олимпын наадамд багийн спортын төрлөөр анх удаа өрсөлдөхөд ойрхон байгаа билээ. Бидний найдвар бол яах аргагүй сагсан бөмбөгийн 3х3 төрлийнхөн. Монголын “Улаанбаатар ММС Энержи” багийнхан БНСУ-д болсон гран прид гуравдугаар байрт шалгарч, олимпын эрхийн оноогоо ахиулжээ. Үүний сацуу тэд энэ жил АНУ-д болох “Их дуулга”-д өрсөлдөх эрх авчээ.
Манай багийнхан Туркийн “Алиаж” багийг 22:12-оор хожиж, шилдэг дөрөвт шалгарсан ч ДАШТ-ий хүрэл медальт, Европын болон “Их дуулга”-ын аварга, Словенийн “Пиран”-д дийлдсэн юм.
Тэд энэ долоо хоногт болох Филиппинийн гран прид өрсөлдөнө.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.