“Талын хөх чононууд” ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа хожлоо

“Талын хөх чононууд” гэгддэг Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан 2022 оны ДАШТ-ий эхний шатанд Брунейн хөлбөмбөгчдийг буулган авч, шинэ хуудас нээсэн билээ.
ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан тэд F хэсэгт Япон, Киргиз, Мьянмар, Тажикистаны багтай учраа таарсан. Манай хөлбөмбөгчид эхний тоглолтоо өнөөдөр Мьянмарын эсрэг хийлээ. Эл тоглолтод Монголын шигшээ багийнхан өрсөлдөгчөө 1:0-ээр хожиж, түүхэн хожил байгуулав. Хожлын хоолыг А.Нармандахын дамжуулалтаар А.Дөлгөөн оруулсан юм. Ингэснээр “Талын хөх чононууд” гурван оноо авлаа.

Монгол, Мьянмарын баг 2014 оны ДАШТ-ий эхний шатанд учраа таарахад эхний тоглолтод манай хөлбөмбөгчид талбайдаа 1:0-ээр хожсон ч хариу тоглолтод 2:0-ээр дийлдэн, нийлбэр дүнгээр мьянмарчууд дараагийн шатанд шалгарсан юм.

Монголын шигшээ багийнхан энэ сарын 10-нд Тажикистан, Японтой, 15-нд Киргизтэй, арваннэгдүгээр сарын 19-нд Мьянмартай, 2020 оны гуравдугаар сарын 26-нд Тажикистантай, 31-нд Японтой, дөрөвдүгээр сарын 4-нд Киргизтэй өрсөлдөнө.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач:
- Б.Ариунболд /Эрчим/
- Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/
- А.Сайханчулуун /Улаанбаатар/
Хамгаалагч:
- Б.Даваажав /Эрчим/
- Д.Төрбат /Атлетик 220/
- Г.Билгүүн /Эрчим/
- О.Мөнх-Оргил /Дэрэн/
- Н.Цэдэнбал /Улаанбаатар сити/
- А.Дөлгөөн /Дэрэн/
- С.Өсөхбаяр /Улаанбаатар/
Хагас хамгаалагч:
- С.Ганхуяг /Хангарьд/
- Х.Цэнд-Аюуш /Дэрэн/
- Ж.Сүндорж /Хангарьд/
- Б.Төгсбилэг /Улаанбаатар сити/
- А.Нармандах /Улаанбаатар сити/
- П.Энхбилэг /Андууд сити/
- М.Жансерик /Дэрэн/
- Д.Тэмүүлэн /Улаанбаатар сити/
- Б.Балжинням /Улаанбаатар/
Довтлогч:
- Н.Наранболд /Атлетик 220/
- О.Мижиддорж /Улаанбаатар сити/
- Э.Мөнгөнбагана /Андууд сити/
- Ц.Энхтөр /Эрчим)
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.