СПОРТ
Францын сагсан бөмбөгчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Сагсан бөмбөгийн ДАШТ БНХАУ-д өнөөдөр хөшгөө хаана. Дөнгөж сая хүрэл медалийн төлөө Франц, Австралийн шигшээ багийнхан өрсөлдөв.

Тоглолтын эхнээс австраличууд илүүрхсэн. Гэвч Францын сагсан бөмбөгчид гуравдугаар үеэс оноогоо нөхсөөр 67:59-өөр хожлоо. Ингэснээр тэд ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэв.

NBA-ийн од Р.Гобер, энэ жил Евро лигийн MVP болсон Де Коло, Н.Батум тэргүүтэй Францын сагсан бөмбөгчид АНУ-ын сагсан бөмбөгчдийг хожиж, гол дуулианы эзэн болсон. Гэвч мөнгөн медалийн төлөөх тоглолтод Аргентинд 80:76-гаар хожигдсон юм.
Тэд 2014 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ийнхүү давтлаа.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.