СПОРТ

Д.Номин-Эрдэнэ Монголын анхны ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ МАСТЕР боллоо

Монголчууд оюуны спортын төрөлд өдгөө дэлхийд үнэлэгдэж, нэг хэсэг нь тэргүүлэгчдийн эгнээнд яваа билээ. Ой тогтоолт, шатар, даамынхан маань олон улсын тэмцээнээс богц дүүрэн медальтай ирж, монгол түмнээ баярлуулсаар байгаа. Гадаадад амьдарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон тамирчин бий.

Тэдний нэг нь шатрын спортын эрэгтэйчүүдийн олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ. Өдгөө Унгар улсад гэр бүлийнхээ хамт амьдардаг түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

20 настай тэрбээр өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны шатарчин, хоёр цол зэрэг (эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер) хүртсэн дэлхийн анхны шатарчин гэх мэт анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн.

Тэгвэл Д.Номин-Эрдэнэ бас нэг анхдагч амжилтын эзэн боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн Монголын анхны, дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болов. Монгол Улс олон шилдэг эмэгтэй шатарчинтай ч эрэгтэйчүүдийн их мастер цолтой эмэгтэй тамирчингүй байсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сайнбаяр
Сайнбаяр

Сэтгүүлч минь дээ. Монголын Эмэгтэй шатарчдаас анх удаа эрэгтэй их мастер цол биелүүллээ гэж бичих ёстой . Гэхдээ одоо зөвхөн 3 болзолоо л биелүүлсэн. Эрэгтэй 4 их мастер байна. Бас энэ охинтой адилхан 3 норм биелүүлчихсэн хоер ч шатарчин байгаа гэсэн. Дахиад рейтингээ 2500 хүргэдэг гэсэн. Тэгэхээр цолоо бүрэн бүрэн биелүүлээгүй хүнийг авсан юм шиг бичжээ. Удахгүй 3 их мастер төрөх байх. Гол нь цолондоо биш авсан цолныхоо гол биш эзэн нь явах хэрэгтэй. Ямар наймааны начин шиг тоглохгүй л байх ёстой байх.

LesOrdiff
LesOrdiff

Cialis Sonnolenza http://buycialisuss.com - cialis secure ordering isotretinoin amex accepted low price Buy Cialis Medication And Amoxicillin

Холбоотой мэдээ

Back to top button