СПОРТ
ДАШТ: Э.Цэндбаатар хоёрдугаар тойрогт яллаа
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр 57 кг-д Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Киргизийн Мунарбек Уулутай дөнгөж сая тоглон, 5:0-ээр яллаа.
Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Б.Энтайван дасгалжуулагчийн шавь тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн юм.

Риогийн олимпод медалийн үзүүрээс атгаад алдан, V байрт шалгарсан Э.Цэндбаатар дараагийн тойрогт Унгарын боксчин Роланд Галостой өрсөлдөнө.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.