Улсын заан Б.Соронзонболд буудлагын тэмцээнд түрүүлжээ

Монголын холын буудлагын холбооноос зохион байгуулсан “Vixen shooting cup-2019” тэмцээн 30 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд түрүүлэв.

“Хантайшир” дэвжээний бөх тэрбээр 319 оноогоор алтан медаль хүртэх болзол хангасан юм. Тэмцээнээс З.Тэнгис мөнгө, Н.Сүмбэр хүрэл медаль авчээ.

Гурван тамирчны оноо тэнцэн, хүрэл медалийн төлөө 100 метрийн зайтай бай руу тус бүр таван сумаар өрсөлдсөн юм. Тэгэхэд Н.Сүмбэр 90 оноогоор тэргүүлж, хүрэл медалийн болзол ханган, Н.Баярдорж IV, Г.Бат-Очир V байрт шалгарлаа.
Тэмцээний дүрэм:
Дасгал 1. 100 метрийн зайнаас суугаа байрлалаас үнэгний дүрс бүхий байр уу буудах
Дасгал 2. 200 метрийн зайнаас хэвтэж байгаад гахайны дүрстэй бай руу буудах
Дасгал 3. 300 метрийн зайнаас хэвтэн, бууны хөл ашиглаж байгаад чонын дүрстэй бай руу цэц сорих
Дасгал 4. 400 метрийн зайнаас хэвтэж байгаад 20×20 см хэмжээтэй төмөр байг 5 онох зэрэг дасгалаар өрсөлджээ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
lag buuddiin geseen.
Буудлага хийх сайхан шүү