
“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна.
Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны Эмилиенне Эссомбег 14:2-оор ялсан.

Тэрбээр дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл (2012, 2017), Европын АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Грекийн бөх Мария Преволаракитай барилдана.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.