СПОРТ
ДАШТ: Б.Болортуяа ялагдлаа

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан Казахстанд өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д 23 хүртэлх насны Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хүрэл медальт, ДАШТ-д анх удаа зодоглох гэж буй “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа барилдаж байгаа.

Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож буй тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн бөх Лалитаг ялсан. Удаах тойрогт АНУ-ын тамирчи Жакарра Винчестерт 13:2-оор дийлдлээ.
Ингэснээр өнөөдөр зодоглосон Монголын дөрвөн бөх ялагдлаа. Дийлдсэн учраа бөхчүүд нь шигшээд шалгарвал дагаж барилдах боломж тэдэнд бүрдэнэ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pharmacy In Canada http://cheapcialisir.com - Buy Cialis Viagra Order On Line Buy Cialis Generic Viagra Online Canadian Pharmacy