НийгмийнСПОРТ

БИЧЛЭГ: Л.Чинбат холбооныхоо тамга, тэмдгийг Б.Бат-Эрдэнэд өгч, МҮБХ нэгдлээ

Монголын үндэсний бөхийн хоёр өөр холбоо үйл ажиллагаа явуулж, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг арсалдан, хөнжилдөө хөлөө жийлцсээр өдий хүрсэн. Нэгийг нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, нөгөөг нь Хөдөлмөрийн баатар Л.Чинбат удирддагийг хүмүүс сайн мэднэ. Хоёулангийнх холбоо адилхан МҮБХ гэдэг нэртэй, тус бүртээ өөр, өөрийн гэсэн тамга, тэмдэгтэй. Тэд манайх хууль ёсных, танайх хууль бус гэж бие биенээ үгүйсгэсээр өдий хүрсэн.

Тэгвэл уншигч та бүхэнд төдийгүй бөхийн хорхойтнуудад баяртай мэдээ дуулгахад МҮБХ нэгдлээ. “Гацуурт”-ын Л.Чинбат өөрийн удирддаг МҮБХ-ныхоо тамга, тэмдгийг өнөөдөр Б.Бат-Эрдэнэ аваргад гардуулан өгчээ.

Тэрбээр энэ үеэр “Монголын үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьлаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гэжээ.

https://www.facebook.com/lchinbat/videos/731696877271590/

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бөхийн өргөөг булаацалдагчидаас Чинбат салж байх шиг байна. Үндсэн тэмцэгчид өөр арга сүвэгчлэх болуудаа. Ү. Хүрэлбаатарт лав боломж гарахгүй бололтой. Баянаа аварга юу бодож байгаа бол доо. Уг санаагаа буцаагүй л болуу.

tsog
tsog

yu yugvi songuuli oirtchihjee

Холбоотой мэдээ

Back to top button