Нийгмийн

Т.Эрдэнэтуул: Номын тэмдэглэлээ Монгол бичгээр хөтлөхдөө аз жаргал мэдэрдэг

Зарим хүмүүс зүгээр л ном уншдаг, зарим нь уншсан зүйлээ тэмдэглээд өнгөрдөг. Тэгвэл уншсан номоо өнгө будаг ашиглан бүтээлчээр тэмдэглэдэг 16 настай Түмэндэмбэрэлийн Эрдэнэтуул охинтой ярилцлаа.

-Сайн байна уу, Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Түмэндэмбэрэлийн Эрдэнэтуул гэдэг. Налайх дахь Политехник коллежийн Цахилгааны 2а ангид сурдаг. Би ном унших, гитар, мандолин хөгжим тоглох дуртай.

-Ном унших дадалтай болоод удаж байгаа юу?

-Би дунд ангид байхдаа үлгэрийн ном их  уншдаг байсан. Түүнээс хойш номд дурласан.

-Хэзээнээс тэмдэглэл хөтөлж эхэлсэн бэ?

-Тэмдэглэлийг саяхнаас хийж эхэлсэн. Хоёр номын тэмдэглэл хөтөлсөн. Номын тэмдэглэл хөтөлснөөр эмх цэгцтэй болдог, олон өнгийн балаар бичдэг болохоор түүнээсээ аз жаргал мэдэрдэг. Мөн номоос ойлгож ухаарсан зүйлээ тэмдэглэвэл дараа нь мартахгүй байх, өөртөө тусгаж аваад хэрэгжүүлэхэд дэм болдог.

-БИЧСЭН НОМЫН ТЭМДЭГЛЭЛЭЭ ДАРАА НЬ ХАРАХАД ДУРСАМЖТАЙ БАЙДАГ-

-Таны тэмдэглэл хөтлөх бусдаас ялгарах онцлог, арга барил юу вэ?

- Миний номын тэмдэглэл хөтлөх онцлог бол эмх цэгцтэй бичдэг болохоор давуу талтай гэж боддог. Уйтгартай биш янз янзын аргаар сонирхолтой байдлаар тэмдэглэхийг хичээдэг. Жишээ нь дармалаар бичиж, Монгол бичгээр тэмдэглэсэн хэсэг ч байгаа.  Дараа нь харахад нандин дурсамжтай байдаг. Яг тэр номыг уншиж байсан цаг үеийг тухайн хуудас дээр буулгасан юм шиг мэдрэмж төрдөг.

-Ямар төрлийн номд дуртай вэ?

-Одоогоор уран зохиолын түүхэн роман унших дуртай. Гэхдээ цаашдаа гүнзгийрүүлээд илүү том зохиолууд унших төлөвлөгөөтэй байна.

-Одооголр хичнээн ном уншсан бэ?

-Хэдэн ном уншсанаа хэлж мэдэхгүй байна. Дунд ангиасаа хойш уншсан гэхээр багагүй ном уншсан.

-Унших номоо хэрхэн сонгодог вэ. Хэн нэгэн зөвлөдөг үү?

-Түүхэн романы хувьд эхний номоо дуусгаж байхдаа дараагийнхаа номын эхлэлийг тавьж байдаг. Мөн номоос сэдэвлэсэн кино үзээд номыг нь эрж хайх, номын дэлгүүр хэсэхдээ унших номоо сонгодог.

-ЦОЙЛОГСОДЫГ УНШСАНЫ ДАРАА ЦАГ ЗАВАА ДЭМИЙ ЗҮЙЛД ҮРДГЭЭ ОЙЛГОСОН-

-Уншиж байсан номоос нь хамгийн их сэтгэлд чинь үлдсэн, таалагдсан ямар ном байсан бэ?

-Хамгийн таалагдаж, бодолд автуулсан ном бол “Цойлогсод”. Номд Еврейчүүдийн дадал зуршил, амьдралын хэв маяг, үзэл бодол, хэрхэн амжилтад хүрдэг тухай өгүүлдэг. Мөн хувь хүний хөгжил, төлөвшилт талын өргөн агуулгатай. Энэ номыг уншсаны дараа өөрийнхөө цаг завыг дэмий зүйлд үрдэг байснаа ойлгосон.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Би дэмий цахилгаан үрж байгаа зардлуудыг бага ч гэсэн хумихын тулд чадварлаг цахилгааны инженер болохыг хүсдэг.

-Интернет тоглоом тоглоход хүний төсөөлөн бодох чадвар нэмэгддэг гэдэг. Чиний хувь ном уншихтай харьцуулбал гол ялгаа нь юу вэ?

-Ном уншвал хүний бие ядрахгүй, сэтгэлийн амар амгаланг олдог. Чимээгүй нөхцөлд төвлөрөөд уншвал анхаарал төвлөрөлтөд эерэг нөлөөтэй. Тиймээс интернет тоглоом тоглож байснаас ном уншихыг илүүд үзэх хэрэгтэй гэж бодож байна.

-Номтой нөхөрлөх тухай үеийнхэндээ уриалга хүргэвэл?

-XXI зуун бол мэдээлэл технологийн эрэн зуун. Гэвч ном унших бол кино үзсэнээс хамаагүй дээр байдаг. Яагаад гэвэл тухайн киноны зохиол нь магадгүй хоёр, гурван долоо хоног унших ном байхад хоёр, гуравхан цагийн кино болгож гаргадаг. Мөн кинонд бүх үйл явдал зураглалтай байдаг бол ном уншихад тухайн зохиолыг  уншигч өөрөө ургуулан бодож, бүх зүйлийг өөрийнхөө төсөөллөөр бий болгодгоороо том давуу талтай. Үүгээр ч зогсохгүй ном уншихад сэтгэл зүй тогтвортой болж тайвширдаг төдийгүй төлөвшдөг. Тиймээс найзууддаа ном уншихыг л уриалъя.

СЭТГҮҮЛЧ: О. ПҮРЭВСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.Эрдэнэбаяр

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ охин мундаг байна. Сайн инженер болно гэж байгаа бол туслах юм сан. Хэрхэн холбогдох билээ.

Энэ үнэн
Энэ үнэн

Мундаг охин бэ амжилт

Зочин
Зочин

Томоос том амжилт хүсий

Зочин
Зочин

Хөөрхөн охинд илүү их амжилт хүсий

Зочин
Зочин

Ямар хөөрхөн юм бэ улам их хөгжүүүлээрэй дүү минь

Зочин
Зочин

Амжилт хүсий мундагааа

Зочин
Зочин

Энэ тэмдэглэлээ ном болговол үнэхээр хөөрхөн юмаа

Зочин
Зочин

Арван жилдээ дурсгалын дэвтэр нээж ангиар дүүрэн явуулдаг байж билээ. Үнэхээр дурсгалтай сайхан шүү. Өөрийнхөө бүтээсэн бүтээлүүдийг сайн хадгалаарай охин минь

Зочин
Зочин

Амжилт хөөрхөнөөө

Зочин
Зочин

Түүх болон хөөрхөн юм хийж мөнхлөөрэй дүү минь

Зочин
Зочин

Одоо ингэж бичэхээс залхуурч тэмдэглэгэээ хөдөлчихсөн үед үнэхээр содон хөөрхөн харагдав. Амжилт хүсий

Bidon
Bidon

Goyo chaahiimaa mulguu zulbasga

Холбоотой мэдээ

Back to top button