НИЙГЭМ
Гүйж яваа хоёр морь нутгийнхаа зах руу оржээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сум хүрэхээр хээр морь, Өвархангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зуу зуун километрийг туулан гүйж яваа. Эдгээр морьдыг Говь-Алтай болон Өвөрхангай аймаг руу зарсан ч төрсөн нутгаа үгүйлэн алдуураад байгаа учир ийнхүү нутагт нь буцаахаар болсон.
Ингэхдээ "Монгол морины гайхамшиг" баримтат кино төслийн хүрээнд энэхүү агшныг баримтжуулан үлдээж байгаа юм Баруун хязгаараас Зүүн аймгийг зорин яваа эдгээр морьд одоогоор 1000-аад километр туулж нутгийнхаа зах руу оржээ. Хоёр морь өөр, өөр газар очих хэдий ч одоогоор хамт явж байгаа юм.
"Гүйгүүл морьдын " явсан маршрут, туулсан зам зургаадугаар сарын 06-ны байдлаар:
- Өвөрхангай аймгийн Хөдөө Булан ➡️Сант сум Цайдам . Нийт 44.5 км
- Сант сум Цайдам ➡️Сант Цагаан Овоо. Нийт 15.6 км
- Сант Цагаан Овоо ➡️ Баянөндөр Зүрх уул . Нийт 58.2 км
- Баянөндөр Зүрх уул ➡️Баянөндөр Цайдам Дошинт. Нийт 49.5 км
- Баянөндөр Цайдам Дошинт ➡️Дундговь Сүм хөх бүрд. Нийт 127.2 км
- Дундговь Адаацаг Сүм хөх бүрд ➡️Дундговь Адаацаг ар шанд хоолой. Нийт 22.5 км
- Дундговь Адаацаг ар шанд хоолой ➡️Дундговь Дэрэн сум. Нийт 83.6 км
- Дундговь Дэрэн сум ➡️Баянцагааны урд урд нуруу . Нийт 79.6 км
- Баянцагааны урд нуруу ➡️Төмөр зам Үмбүү нуурын өмнө . Нийт 76 км
- Төмөр зам Үмбүү нуурын өмнө ➡️Баянталын зүүн тал . Нийт 57.8 км
- Баянталын зүүн тал ➡️ Шилийн мөөгнөөс зүүн урагш . Нийт 30.3 км
- Шилийн мөөгнөөс зүүн урагш ➡️Дархан сум баруун талд самбар . Нийт 103 км
- Дархан сум баруун тал ➡️… Энэ сарын 6-ны байдлаар хоёр морь нийт 747.8 км туулаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Морь хүртэл нутагааа гэдэг байхад, Манай улс төрчид зарахаан бодох юмдааа хөөрхий
Нутагийнхааа захад очоод хичнээн сайхан байгаа бол ийм ухаантай байх гэж м�##� хүртэл
Тэнгэрийн амьтандаа морь гэж
сэтгэл хөдлөм ямар сайхан мэдрэмж мэдрэвээээ
Ямар хөөрхөн юм бэ
Тэр морьдийн мэдрэмжийг мэдрэх шиг одоо байгааг нь. Сайхааан эх нутаг гэж
хоёр морь с�##�ах үед �##�ь ойр нутагт эхэлж очоод, цаашаа явах нь өөр ижил буруу бага адууг дагуулаад явдаг жишээ их гардаг. намар цаашлах байх.
Жинхэнэ монгол морь. Тэр эрлийзүүд бол хэзээч ингэж чадахгүй.
Гайхамшигт монгол адуу.
Эхээс унасан газар идээшиж дассан нутаг ижил олон сүрэг ээ санан санан гүйж эх нутаг ижил олон олон сүрэгтээ хангинат�##� янцгаан очих өдөр ойртож л явна даа.
Морь гэсэн Монгол хүний сэтгэл ухаан агуу юм.Тавьж гүйлгэсэн худ�##�даж авсан эр сэтгэлийн жудагтай сайн хүн юм аа т�##�архаж байна.
Замын холд ижилдэн дассан хоёр ажнай с�##�ж чадах болов уу даа. Сүхбаатарын Мөнх Хаанд үлдэх нь үү. Дагуулаад дагаад Дорнодын Цагаан Овоо орох нь уу гэдэг сонин чих тавин сонсч сууя аа.
гайхамшигт монгол морьд минь эсэн мэнд нутагтаа ирвээ хөөрхий
Нээрэн,үнэхээр гайхамшиг гэж энэ дээ Монгол морины тухай зөндөө л сайныг сонссон Нутагтаа зорьсон 2 морь минь баярлах мөч боллоо доо
Йим бодит сайхан зүйл бичсэнд баярл�##�аа. Монгол м�##�чид, иргэд дээ баярлаж байна Ажлын амжилт хүсье Монгол одоо л зөв хөгжих болтүгай. !
Mori setgel huduigusun saihan mori Hurai Hurai hurai, az az az az
Хар бараан олон мэдээний зовлонгоос 2 сайхан морин эрдэнэ минь холдуулж,нутагтаа ойртож явнадаа.