М.Анхцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
Тайландад үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн тэрбээр хүрэл медалийн болзол хангахдаа Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилсэн юм.

Үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн билээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа спортдоо эргэн ирж, амжилтын төлөө дахин зүтгэж байгаа юм.

Ийнхүү хоёр жилийн өмнө ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч болсон амжилтаа баталж, хошой хүрэл медальтан болов.

Дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь М.Анхцэцэг Риогийн олимпод VIII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн, Азийн АШТ-д түрүүлсэн, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, оюутны ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч зэрэг анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн.

М.Анхцэцэг уг нь 69 кг-д хүч сорьдог. Хүндийг өргөлтөөр 11 жил хичээллэж буй тэрбээр үрийн зулай үнэрлээд удаагүй тул энэ жил ДАШТ-д жин өгсөн, 81 кг-д хүч сорьсон гэнэ.
Тэрбээр 2010 онд спортын мастер, дараа жил нь (13 насандаа) олон улсын хэмжээний мастер болсон юм.
Б.БУЯНДАЛАЙ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой мундаг тамирчин шүү амжилт хүсье
Ёстой л бурхны бэлэг юмаа. Гайхалтай мундаг.
Гавьяат цолыг нь өгөарэй хэрэв жүдогоос иим амжилт гаргавал дор нь өгдөг одоо энэ охин дэлхиигээс хошой мёдал авлаа хангалттай байхаа Эрхэм монгол улсын ёрөнхиилөгч гуай
Kamagra 100mg Nice [url=http://cialibuy.com]online pharmacy[/url] Viagra E Cialis Problemi Buy Cialis Precios Cialis Y Viagra
Propecia Sas [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Men'S Health Pharmacy Viagra Cialis 1777 Canadian 24 Hr Pharmacy
Levitra Farmacia Di http://abcialisnews.com - Cialis Bentyl Discount Quick Shipping Vienna canadian pharmacy cialis Cheap Cialis Without Rx