Ц.Сандуй: Гэрчээр Г.Доржзодовыг дуудна

А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлогдон байсан.
Шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлууллаа гэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсны дараа Ц.Сандуй “Урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр Доржзодовыг дуудна. Энэ бол зохиомол гэмт хэрэг” хэмээлээ.
Т.САНТ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buy Neurontin From Us Pharmacy http://ggenericcialisle.com - Cialis No Prescription Drugs Cialis Atripla
Amoxicillin Advil Interaction http://abuycialisb.com - Cialis Priligy San Pablo Cialis Amoxicillin Doseages