“Дүнжингарав”-ын түрээслэгчид: Түрээсийнхээ үнийг буулгахгүй бол өлсгөлөн зарлана

“Дүнжингарав” худалдааны төв түрээсээ 500-700 мянган төгрөгөөр нэмсэн талаар бид өмнө нь сурвалжилга бэлтгэсэн.
“Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмснийг эсэргүүцэж өнөөдөр хэвлэлд хандав.

Энэ үеэр тэд “Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 110-142 хувиар нэмлээ. Энэхүү нэмэгдлийг далимдуулан "Нарантуул" болон бусад худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 30-40 хувь нэмэх боломж бүрдэнэ. “Дүнжингарав”-ын гэрээ нь яг үнэндээ боолын гэрээ байдаг. Энэ гэрээнд түрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан зүйл огт байдаггүй. Дуртай үедээ үнээ нэмдэг, дуртай үедээ түрээслэгчээ хөөж явуулдаг хэт нэг талыг барьсан гэрээ байдаг.
Бид Сүхбаатарын талбайд жагсаж, Хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүлсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй. Нааштай хариу сонсоогүй. “Дүнжингарав”-ын удирдлага ч ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Тиймээс түрээсийнхээ үнийг буулгахгүй бол “Дүнжингарав” худалдааны төвийн гадна өлсгөлөн зарлана” гэлээ.
Б.ГАНСҮЛД
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Proscar Propecia Dosage http://buycialisuss.com - Buy Cialis Viagra France Acheter En Bordeaux cialis 20mg for sale Healthyman Com