Р.Дагва: Хотын даргыг огцруулах ямар ч шаардлага байхгүй

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар гарыг үсэг цуглуулж эхлээд байгаа. Түүгээр ч үл барам тэрбээр гарын үсгээ 15 хүртэхээр НИТХ дахь АН-ын бүлэгт хандахаар болсон гэх цуу яриа гарсан.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан “Нийслэлд хийгдэх ёстой бүтээн байгуулалтын ажлуудын дөнгөж 30 гаруй хувь нь хийгдэх шатандаа явна. Бүрэн дуусгасан нэг ч ажил алга” хэмээн хотын даргыг огцруулах үндэслэлээ тайлбарласан юм.
Энэ талаар НИТХ-ын дарга Р.Дагвын байр суурийг нь сонирхоход “Өнөөдөр НИТХ-ын хурлаар энэ асуудлыг хэлэлцэхгүй, тэгэх нь хууль бус. Ядаж нэг хоногийн өмнө өргөн барих учиртай. НИТХ дахь МАН-ын бүлэг хуваагдаагүй. Дотроо хагаралдсан юм ер байхгүй. Хотын даргыг огцруулах ямар ч шаардлага байхгүй” гэлээ.
Б.БУЯНДАЛАЙ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.