НИЙГЭМ

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал Аюушийн Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилсон билээ.

Ажлаа аваад зургаан сар болж буй ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өнгөрөгч баасан гарагт гаргажээ.

Хошууч генерал Аюушийн Ганбат 1969-1979 онд Улаанбаатар хотын хоёрдугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб, оператив-стратеги мэргэжлээр төгссөн.

 Хошууч генерал А.Ганбат чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул түүний Үүргийг түр орлон гүйцэтгэгчийг маргааш томилох бололтой.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button