Нийгмийн

Улсын начин Б.Одхүүгийн хүү Бүх Японы аваргаас медаль хүртжээ

Аавынхаа шийрийг хатаан, амжилтыг нь үргэлжүүлж яваа залуу жүдоч цөөнгүй бий. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, улсын начин Б.Одхүүгийн хүү Цэцэнцэнгэл.

2017 онд 18 насандаа аймгийн арслан болж, энэ жил жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий +100 кг-д түрүүлсэн тэрбээр өдгөө Япон улсын “Tenri” их сургуульд сурдаг.

Ирэх арванхоёрдугаар сард залуучуудын ДАШТ-д зодоглох эрх өвөртөлсөн О.Цэцэнцэнгэл Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээний +100 кг-д хүрэл медаль хүртжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button