Нийгмийн

"УБТЗ" ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хилийн хориг тавьжээ

"УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэд хэдэн хэрэг дэлгэгдсэн боловч тэр өдгөөг хүртэл албаны ажлаа хийн гүйцэтгэсээр явсан юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад хувь хүний орлогын албан татвар, албан татвараас зайлсхийсэн асуудлаар 181000160302 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Д.Жигжиднямааг 2013 оны тавдугаар сарын 25-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчийн санал, хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор яллагдагч Д.Жигжиднямаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох”, “УБТЗ ХНН-т Замын даргаар ажиллах “албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ” гээд “Захирамжлах нь:

  1. Тайж нар овогт Дамдинсүрэнгийн Жигжиднямаад 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох, УБТЗ ХНН-т Замын даргын албан тушаалд ажиллах “Албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болох хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
     
  2. Д.Жигжиднямаад авсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг ХХЕГ-т даалгаж, захирамжийн хувийг хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай.
     
  3. Д.Жигжиднямаад авсан УБТЗ ХНН-т Замын даргын албан тушаалд ажиллах “Албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болох хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг УБТЗ ХНН-т даруй хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай.
     
  4. Шүүх хуралдааны тэмдэглэл, яллагдагчийн хүсэлт, шүүгчийн захирамжийн хувийг эрүүгийн хэрэгт хавсаргасугай.
     
  5. Энэ захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч нар гурав хоногийн дотор тус шүүхийн Ерөнхий шүүгч, түүнийг эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй” гэжээ.

Д.Жигжиднямаа нэг жилийн хугацаанд байгууллагаас төлбөрийг нь нөхөн хийдэг алтан картнаасаа 281.8 сая төгрөгийн зарлага уншуулсан баримт дэлгэгдсэн. Бид энэ талаар өмнө нь мэдээлснийг ЭНД дарж уншина уу.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Идэж ханахгүй хүн юм даа. Яасан их шунал вэ. Хичнээн хүмүүсийн амьдралаар нь тоглож нулимсийг нь барах хүн бэ. Үйлийн үр үсний ширхэгээс нарийн авдаг юм шүү Жигжиднямаа.

Оюунаа
Оюунаа

Нэг хэсэг ингэж баахан гүтгээд худлаа нь тогтоогдсон. Энэ хүнийг зүгээр ажлыг нь хийлгээч. Бүр од болгочих юм. Арай өөрийгөө бусдад таниулах гээд ингэж бичүүлээд байдаг юм биш биз.

StevSlarie
StevSlarie

Propecia Contraindications Ace Inhibitors http://cialisjh.com - Cialis Viagra Zollfrei Cialis Kamagra Jelly 100mg Tolone

LesOrdiff
LesOrdiff

Pharmacy World Canada Reviews http://viacialisns.com/# - cialis no prescription Cialis Osterreich Preis generic cialis canada Brand Cialis Overnight Shipping

Back to top button