НИЙГЭМ

БНМАУ-ын анхны эмэгтэй баатар Т.Борын хөшөөг хог дээр хаяжээ

Түүх соёл, хөшөө дурсгалдаа хайр гамгүй хандлаа гэж шүүмжлэх хүн олон.

БНМАУ-ын анхны эмэгтэй баатар, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Түвдэнгийн Борын хөшөөг нураан, хог дээр хаясан нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Хөшөөг нь нураасан ч эвтэйхэн хадгалж болно доо, уг нь.

https://www.facebook.com/photo.php?fbid=2699806840245870&set=a.1629344943958737&type=3&theater

Ардын хувьсгалаас хойш төрсөн 61-хэн баатрын нэг, XX зуунд Монгол Улсын баатар хэмээх эрхэм алдрын эзэн болсон хоёрхон хүний нэг тэрбээр 1913 онд төрсөн. Т.Бор 17 насандаа тухайн үеийн Богд хаан аймгийн Шанхай уулсын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдсон.

1932 оны хавар Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсдын үг ятгалганд сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж явжээ.

Тэгж явахдаа Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар отоонд орж хүчинд автан баригдсан юм.  Тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгийн дотор зөрүүлэн боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоожээ. Маргааш өглөө нь эртлэн "Тугийн цохио ” хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь дөрвөн метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж, нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан Т.Борыг 19 настайд нь хороожээ.

Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр гэдэг хүн хөндий цээжээрээ буудуулсан ч мөлхөж яваад Даваа гэгч эмэгтэйн ачаар амьд гарчээ. Улмаар тэрбээр хувьсгалын эсэргүү нарын харгис үйл явдалыг илчлэн, зоригт эмэгтэй Т.Бор болон түүний нөхдийн баатарлаг эх орон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсан алдар гавьяаны амьд гэрч болсон билээ.

МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд Т.Борд Монгол Улсын баатар цол нэхэн олгосон юм.

“Талын цуурай” кинонд Л.Тунгалагийн бүтээсэн дүрээр олон хүн Түвдэнгийн Борыг төсөөлж, хайрлан хүндэлж явдаг билээ. Сонирхуулахад, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулийг түүний нэрэмжит болгосон юм.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
мт
мт

Хэзээ хийж бүээсэн нь хамаагүй аливаа хөшөө дурсгал бол соёлын өв гэж тооцогдоно. Сумын удирдлага шууд буруутай. Соёлын өвөө хамгаалж хадгалж чадаагүй, хариуцлагыг сумын удирдлагаас нэхэх хэрэгтэй.

ahmad emegtei
ahmad emegtei

Araichdee denduu uma.Bur uur hurchlee.

Зочин
Зочин

Буруу л гэж бодох юм.

Итгэгч
Итгэгч

Тэнэг царай муутай хөшөө байна

Зочин
Зочин

Энэ Цогтцэций суманд 1962 онд босгосон хөшөө биш ээ. Цэций суман дахь хөшөө одоо байж л байгаа.

Back to top button