БНХАУ-ын иргэн импортын бичиг баримтгүй бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж иржээ

БНХАУ-ын иргэн Зу Вакфу импортын бичиг баримтгүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж ирснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан илрүүллээ. Тэрбээр бүтээгдэхүүнээ СБД-ийн 3-р хороонд байрлах 10-р байранд, стандартын бус газарт хадгалж байсан юм.

НМХГ-аас төлөвлөгөөт бус шалгалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж, худалдаалж байсан зөрчлийг илрүүлсэн нь энэ.

Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан “Зун Шун Фа” ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ албаны хүмүүс хэлэв.







Б.БУЯНДАЛАЙ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.