УЛС ТӨР
ЗГ: Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд Төрийн сангаас шууд олгоно

Өнөөдөр /2019.10.02/ Засгийн газар хуралдсан. Уг хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. Тухайлбал, хуралдаанаар хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулдаг байсан шатлалыг өөрчлөн сар бүрийн 20-ны өдөр Төрийн сангаас тухайн хүүхдийн дансанд мөнгө нь байршиж байхаар зохицуулжээ.
Т.САНТ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шаана биз одоо өгөхгүй байхад, төрийн сангаар өгөх үү?
Buh huuhded olgoochee