НИЙГЭМСПОРТ

Үйл явц: Уулчин Х.Бумхишигийг уулнаас чаргаар буулгаж байна

Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан гэх мэдээг тус улс дахь Консулын газраас есдүгээр сарын 7-ны 12.00 цагийн үед Уулчдын үндэсний холбоонд ирсэн байна.

Түүнээс хойш яг юу болов?

  • Есдүгээр сарын 8-нд: Түүнийг аврахаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар Улаанбаатараас ниссэн.
  • Есдүгээр сарын 9-нд: С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг Оше хотод бэлтгэл ажлаа хийн, Kyrgyz Alpine Club-ийн дэмжлэгтэйгээр аврах ажиллагаанд оролцох хоёр уулчин олсон.
  • Есдүгээр сарын 10-нд: С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлсэн. Энэ өдрийн 21.00 цагийн үед Монгол Уулчдын үндэсний холбооноос "Ууланд гацсан уулчин Х.Бумхишиг эсэн мэнд, хоол хүнстэй байгаа" талаар өөрсдийн цахим хуудсаараа дамжуулсан.

Үүнээс хойш аврах багийнхан уулчин Х.Бумхишиг дээр очсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Иймд бид Монгол Уулчдын үндэсний холбооны Нарийн бичиг У.Ариунзоригтоос тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр "Аврах багийнхан Х.Бумхишиг дээр очсон. Өчигдөр /2022.09.11/ өглөөнөөс эхлэн уулнаас буулгаж эхэлсэн. Чаргаар чирч буулгаж буй. Буулгаж эхлэхийн өмнө хөл рүү нь саармагжуулах тариа хийсэн. Уулнаас хэзээ бууж ирэхийг нарийн хэлж мэдэхгүй байна" гэх мэдээллийг өгөв.

Бид Х.Бумхишигийн ахтай холбогдож, ар гэрийнхэн нь мэдээ мэдээлэлтэй байгаа эсэхийг тодрууллаа.

Ингэхэд "Бидэнд Монгол Уулчдын үндэсний холбооноос мэдээлэл өгч байгаа. Хөл нь хавдартай, гишгэж болохгүй байгаа. Буулгах ажиллагаа явагдаж буй гэсэн. Дүү маань сар гаруйн өмнө Памирын нурууны Ленин оргил руу багын авиралт хийсэн. Яг оргилд нь хүрээгүй юм билээ. Оргилд нь хүрэхээр соло төрлөөр явсан" гэх мэдээллийг өглөө.

Х.Бумхишигийн тухайд 25 настай, "Цэгц" клубийн уулчин юм. Өнгөрсөн даваа гарагт хөл нь хөлдсөн нөхцөл байдалтай байхад нь бууж явсан гадаадын уулчин таарч, лхагва гарагт доош буун хэл хүргэсэн байна. Улмаар тус улс дахь Консулын газраас Уулчдын үндэсний холбоонд мэдээлэл ирүүлсэн байх нь. Дээрх процессоос харахад ердийн үед уулнаас буухад хоёр өдөр зарцуулдаг бололтой. Тэгэхээр аврах ажиллагааны багийнхан хэзээ бууж ирэхийг яг таг хэлэхэд хэцүү.

Аврах ажиллагааны үеэр тухайн бүс нутгаас хөлсөлсөн хүмүүсийн цалин, уулнаас буулгаад Х.Бумхишигийг тээвэрлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх гээд гарах зардлыг тооцоолшгүй юм. Иймд монголчууд та бүхэн минь ХААН банкны 5077279930 (Ганхүү) гэх данс руу халуун сэтгэлийн гараа сунгаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Gantcaaraa od boloh gej baij ysaa tawih nee humuusd Gai bolood 25 n nastai tegeed gantcaaraa ywdag sonin gar we Ed ene harin

Зочин
Зочин

Үлийгээ хийж уул руу авирдаг байна аа хэрээ г�##�ууг дууриаж хөлөө хөлдөөв гэгч баахан амьтан хүмүүст ажил явд�##� мөнгө төгрөг зард�##� чирэгдэл болгоод

зочин
зочин

энэ дансны эзэн Ганхүү гэж ямар холбоотой хүн бэ

зочин
зочин
Reply to  зочин

МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү аврахаар очсон багийн ахлах

Зочин
Зочин

Уулчид минь энэ соло гээч юм аа жаахан учиртай хийж баймаар юм байна даа, даатг�##� энэ тэр гэж байдаг юм болов уу, зард�##� чирэгдэл ч явж егч байгаа юм байна

Зочин
Зочин

Монголын минь хөх тэнгэр ивээж сайн сайхан буугаад ирэх болтугай...Уулчин гэдэг дурлаад бх эд биш бна

Зочин
Зочин

Багаар нь явуулахад яадгийн. Дэм дэмэндээ дээс эрчиндээ.

Зочин
Зочин

Ashgvi deeee saihan medee bna

Зочин
Зочин

Бурхан өршөөг

Зочин
Зочин

Хөл нь гайгүй байгаасай даа..

Зочин
Зочин

Бурхан өршөөг

Зочин
Зочин

Ийм юм болвол аврах зард�##� хаанаас гардаг юм бол.. Хэцүү л юм байна

Bidon
Bidon

Gainii p###aa bn daa

Зочин
Зочин

Ганцаараа авирч баатар болох шахав даанч арай чадсаггүй хөл нь гайгүй болоосой

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ёоо энэ ууланд авирах тийм хүсээд байх эд биш. Монголын минь сайхан сайхан з�##�уус ууланд амиа тавьж бна. Өчигдөрхөн сонгодо эмнэлэгийн эмч маань бурхан болсон бна. Хүний аминаас илүү зүйл байхгүй.

Зочин
Зочин

Одоо яаая гэхэвдээ өөрсдөө дуртайда�##� авирч гарч байгаа биздээ

Холбоотой мэдээ

Back to top button