Жонни Депп өмгөөлөгчтэйгөө болзож эхэлжээ

Жонни Депп өмгөөлөгч Жоэль Ричтэй болзож эхэлсэн талаар Британийн Daily Mail мэдээллээ. Энэ бүсгүй Жонни Деппийг “The Sun” сонинтой шүүхдэлцэж байхад өмгөөлөгчөөр нь ажиллаж байжээ.
Жоэль Рич нь Меган Маркл зэрэг алдартнууд үйлчлүүлдэг “Schillings” фирмд ажилладаг аж.
Жоэль Рич Жонни Деппийг Эмбер Хердтэй үүсгэсэн маргааны эцсийн шийдвэр гарсан Виржинид болсо хурал дээр ирж, дэмжжээ. Тухайн үед сэтгүүлчдийн авсан гэрэл зураг дээр Жоэль, Жонни нар нэг, нэгэндээ ойр байсан төдийгүй нэгтээ Жонни Депп бүсгүйг дал мөрнөөс нь зөөлөн татаж урдаа оруулж байгаа нь бууж үлджээ. Энэ үеэр тэд нэг зочид буудалд байрлаж байсан гэнэ.
Хэвлэлүүд сүүлийн хэдхэн цагт Жоэль Ричийг судалсан ч хоёр хүүхэдтэй, нөхрөөсөө салж байгаа, нөхөр нь санхүүч мэргэжилтэй Жонатан Рич гэдгийг мэдэж чаджээ. Жонни Депп өмнө нь өмгөөлөгч мэргэжилтэй Камила Васкес гэгч эмэгтэйтэй учир ургуулсан гэх хардлага гарсныг ч эргэн санасан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.