Дэлхийг солирын мөргөлтөөс хамгаалах туршилтыг анх удаа хийлээ

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэх судлах төв /НАСА/ солирыг санасрын хөлөгөөр мөргөж, нисэлтийн чиглэлийг өөрчлөх замаар дэлхийг хамгаалах туршилтыг анх удаа хийжээ.
Дэлхийтэй мөргөлдөх аюултай том хэмжээний солирын чиглэлийг механикаар өөрчлөх боломжтой эсэхийг тогтоох нь уг туршилт Гринвичийн цагаар 23.00 цагт /өнөө өглөө Улаанбаатарын цагаар 07.00/ болсон байна.
НАСА туршилтын явцыг албан ёсны цахим хуудсаараа шууд дамжуулсан бөгөөд худалдааны автоматтай дүйцэх хэмжээтэй, камер суулгасан DART хэмээх аппарат буюу хөлөг Диморфос гэж нэрлэсэн, хөлбөмбөгийн цэнгэлдэхийн хэмжээтэй солирыг мөргөж байгаа нь бичлэгт тодорхой буужээ.
“Энэ мөргөлт нь дэлхийг солирын аюулаас хамгаалах анхны туршилт болж байна” гэж бичлэгийн тайлбарлагч өгүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд үр дүн нь юу гэж гарсан юм бол доо. Танай мэдээ гол асуд�##�даа
хариулт өгөөгүй байна.