УЛС ТӨР

Сангийн яам ажил эрхлэлтээр ялгаварлан гадуурхсан бичлэгээ устгажээ

Хүнийг угсаа гарал, амьдралын боломж бололцоогоор нь ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэрэглэсэндээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ олон нийтээс хүлцэл өчлөө.

Тэгвэл түүнээс дутахааргүй ялгаварлан гадуурхалтыг харуулсан Монгол Улсын Сангийн яамны нэгэн бичлэг дуулиан дагуулж, шүүмжлэл хүлээгээд байна.

Тухайн бичлэгт, "НӨАТ-ын баримт бүртгүүлж буй хоёр эмэгтэй нэгнийгээ "өлөн" хэмээн тодотгож буй. Мөн НӨАТ-ын баримт бүртгүүлдэггүй нь ТҮК-ийн ажилтанд өгч буй" дүр зургийг харуулжээ.

Эл бичлэгт хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхсан агуулга харуулсан хэмээн шүүмжилж буй юм.

Тэгвэл уг бичлэгээ Сангийн яам устгасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Sangiin said ogtcor

Зочин
Зочин

Ер сайд нь алаг үзэхгүй байлгүй

Ханд
Ханд

Сангийн сайд нь огцрох хэрэгтэй. Ямар ч мэдрэмжгүй мөнгө бодсон ажилтнуудтайгаа хамт.

Холбоотой мэдээ

Back to top button