НийгмийнЭнтертайнмент

Жүжигчин Намгун Мин ирэх сард хуримлана

БНСУ-ын жүжигчин Намгун Мин долоон жил үерхсэн найз бүсгүй Жин А Римтэйгээ ирэх сарын 7-нд гэрлэхээр болжээ. Хуримын ёслол Сөүл дэх “Shilla” зочид буудалд гэр бүлийн хүрээнд болох бөгөөд гадны зочид гэвэл Намгун Миний сайн найз, жүжигчин Чон Мун Сон ирэх гэнэ.

Жүжигчний харьяалалддаг “935 Entertainment” энэ мэдээллийг баталжээ.

Тэд 2015 онд кино зураг авалтын үеэр танилцаж, 2016 онд олон нийтэд харилцаагаа зарлажээ. Тэдний анх танилцсан бүтээл дээр Намгун Мин найруулагч, Жин А Рим жүжигчнээр ажиллаж байжээ.

Намгун Мин “MBC Entertainment Awards 2021” наадмаас шилдэг жүжигчин шагнал гардах үедээ “Хажууд минь үргэлж байдагт баярлалаа. Би чамдаа хайртай” хэмээн сэтгэлээ илэрхийлж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button