НИЙГЭМ
Вагон унасан ослын дүгнэлт гараагүй тул хариуцлага хүлээлгээгүй байна

Өнгөрөгч есдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг осолдсон хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн шанд зөрлөгт ачаа ачсан “Mongolian Trans Logictic” компанийн вагон замаас гарч осолдсон. Цуваанд явж байсан 17 вагоны 14 нь төмөр замын рельс, 3 нь бетонон дэр ачсан байв.
Тухайн үед галт тэрэгний жолооч согтуу байсан, хурд хэтрүүлсэн хэмээгээд хэргийг намжааж байв.
Тэгвэл өнөөдөр /2022.10.04/ Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээвэрт тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өгөх үеэр "Галт тэрэг унасан асуудлын тухайд ослын дүгнэлт удахгүй гарна гэв. Тухайн вагон болон машинистыг хариуцсан компанид хариуцлага тооц гэсэн үүрэг өгсөн" хэмээсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ БОЛ ХУДЛАА ЮУ ГЭЖ ГАЛТ ТЭРЭГНИЙ МАШИНИСТ АРХИ УУЖ БАЙДАГ ЮМ.ХАРИУЦЛАГААС БУЛТАЖ ХӨӨРХИЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧИЙГ ЗОЛИГТ ГАРГАХААР ШИЙДЖЭЭ.ХЭРВЭЭ АРХИ УУСАН БОЛ БОЛОХГҮЙ МАШ МУУ ИНГЭТЭЛ НЬ ОНХОЛДУУЛАХЫГ БОДОХОД ТАСАРЦАН БАЙСАН МАШИНИСТ БАЙЖ ТААРАА.ЭСВЭЛ ЭНЭ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА БАЙЖ МЭДНЭ.ТОДРУУЛ БЯМБАЦОГТОО ЭРГЭЖ МЭДЭГДЭЭРЭЙ НАДАД ТЭР ГАЛТ ТЭРЭГНИЙ МАШИНИСТ ХӨӨРХИЙ АМЬД ЮМ УУ? ҮХЦЭН ЮМ УУ? СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛ ЖОЛООДОХ БОЛ ЮУ Ч БИШ ЮМ БАЙНА СОГТУУГААР ГАЛТ ТЭРЭГ ЖОЛООДОЖ ТАЛЫН НЭГ ТАРААХЫГ ХАРДАГ ЮМ БАЙНА ҮЗДЭГ ЮМ БАЙНА БИ МӨН ҮЙЛТЭЙ ХҮНЭЭ ХОЁРХОН ТӨМРӨН ДЭЭР ЭРГЭДЭГ ТЭР ХҮЧИТ ДУГУЙГ ДЭЭШЭЭ ХАРАХЫГ ҮЗСЭН БИ МӨН АЗГҮЙ ХҮНЭЭ
Өртөөны жижүүр машинч замчид холбоочин хөдөлгөөн зохицуулагч эмч гм бусад холбогдох хүмүүст шуурхай хийж шийдэх ёстой.дараа нь дүгнэлт гарах байх.ганц машинаас шалтгаалахгүй байх.согтуу гэдэг юу л бол....
ЯМАР Ч БУРУУГҮЙ ХҮМҮҮСИЙГ БҮҮ ГҮТГЭЭРЭЙ ЛАЛАРУУД МИНЬ