
Шатрын chess.com цахим хуудас АНУ-ын их мастер Ханс Ниманныг шагналын сантай тэмцээнүүдэд программын тусламж авдаг байсныг шалгаж тогтоожээ.
Түүнийг 2020 оноос хойш 100 гаруй өрөгт, тэр дундаа шагналын сантай өрөгт тусгай программын тусламж авч байсан гэж шалгалтын албан ёсны тайланд өгүүлсэн байна. Дээрх тоглолтуудад Х.Ниманны хийсэн нүүдлийг шатрын программтай харьцуулж судлаад ийм дүгнэлтэд хүрчээ.
Х.Ниман өмнө нь онлайн тоглолтод программын тусламж авч байсан ч албан ёсны тоглолт болон мөнгөн шагналтай тэмцээнд ийм үйлдэл хийж байгаагүй гэж өөрөө мэдэгдэж байсан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.