СПОРТ
ДАШТ: М.Намуун Туркийн тамирчныг яллаа

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна.

11 дэх удаагийн тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, туслах дасгалжуулагч М.Буянжаргал, Л.Энхбаяр нарын удирдлагад долоон боксчин өрсөлдөж байгаа юм. Тэднээс дөрөв нь ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Өнөөдөр 60 кг-д хүч сорьсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун эхний тойрогт Туркийн тамирчин С.Калисканыг яллаа.

48 кг-д өрсөлдөж буй Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран маргааш Мароккогийн Рабаб Чеддартай, 51 кг-д Л.Алтанцэцэг нөгөөдөр Вьетнамын Нгуен Ти Тамтай тоглоно.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.