Нийгэм мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализ

Мал аж ахуйн ирээдүйн чиг хандлага: Монгол дагах уу, сөрөх үү

Дэлхийн мал аж ахуйн салбарт маш том өөрчлөлт явагдаж байна. Энэ нь дэлхийн байгаль орчин, цаг уурт гарч буй өөрчлөлт, тодруулбал цөлжилттэй салшгүй холбоотой юм. Тэгэхээр, Монголынхоо мал аж ахуйн салбарын өөрчлөлт, чиг хандлагын талаар ярихын тулд дэлхийн хэмжээнд бэлчээрийн байдал цөлжилт ямар төвшинд байгаа талаар заавал мэдэх ёстой болно.

БЭЛЧЭЭР, ЦӨЛЖИЛТ ДЭЛХИЙД БА МОНГОЛД  

Цөлжилт үүсэх шалтгаан олон янз. Цөлжилтийн талаарх ойлголт, үүсэх шалтгаан  сүүлийн 100 шахам жилд нэг, нэгээр нэмэгдэж наймд хүрсэн бөгөөд хамгийн сүүлд “Зогсоох боломжгүй” гэсэн харамсалтай үг орж ирсэн байгаа.

ЦӨЛЖИЛТИЙН НАЙМАН ШАЛТГААН

1923 он. “Бэлчээрийн хэт их ашиглалтаас үүдэн бий болох ургамалын бүрхэвчийн өөрчлөлтийг цөлжилт гэнэ” Келлер /Франц/

1949 он. “Ойг хэт ихээр огтолсны улмаас тухайн бүс нутагт ургамалын бүрхэвч өөрчлөгдөж, цөлийн мэт экологийн нөхцөл бүрэлдэхийг хэлнэ” Обервилль /Франц/

1965 он. “Цөлжилт, газрын доройтол нь хүн ам хэт их төвлөрсөн газар бий болох ба газрын хөрсөнд хэт их дарамт үзүүлсэнээр ургамалын ургах чадварыг үгүй хийж, улмаар цөлийн экосистем бүрэлдэхийг хэлнэ” Босерап/Франц

1975 он. Цөлжилт гэдэг нь цөлийн бүс давшиж, тэлэх үйл явц бөгөөд тэр хэмжээгээр үржил шимт газар хорогдож байна гэсэн үг. Тиймээс цөлжилт гэдэг нь цөлийн давших хурд юм. Сахарын цөл жилд 5,5км хурдтайгаар давшиж байгаа” Лэмпри

1990 он. “Хүн амын хэт их өсөлт, төлөвлөгөөгүй Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь газрын хөрсний ургамал ургах чадамжид маш их хэмжээний дарамт бий болгодог. Ингэснээр хөрс илэгдэж, улмаар цөлжилт бий болно” Саутгейт.

1996 он. “Цөлжилт бий болох хамгийн гол шалтгаан нь хүн амын хэт их өсөлт ба тэдгээрийн зүгээс газрын гадаргад үзүүлэх нөлөө” Грэпперуд

2002 он. “Байгалийн баялагийг бодлого төлөвлөлтгүйгээр хэт их ашиглах, газрын зохион байгуулалтыг буруу хэрэгжүүлсэнээс болж газрын бүрхэвч доройтож ургамал ургаргүй байх нөхцөл бүрэлдэхийг цөлжилт гэнэ” Фернандез

2002 он. “Газрын бүрхэвчийн доройтол, цөлжилт нь хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн бий болох ба зогсоох боломжгүй” Принц

Монгол орны хувьд, цөлжилт үүсэх дээрх найман шалтгаан наймуулаа байгаа гэж үздэг. Ялангуяа Келлер, Лэмпри, Фернандезын тодорхойлсон шалтгаанууд хүчтэй илэрч буй. Малын тоо толгой сүүлийн 10-хан жилд бараг гурав дахин (2010 онд 32 729 530, 2020 оны есдүгээр сард 90 сая) өссөн. Уул уурхайн хайгуул, ашиглалт идэвхтэй явагдаж буй.

Эдгээр уурхайн ихэнх нь, ялангуяа говийн бүсэд байрлаж байгаа уурхайнууд бүгд газрын гүний ус ашигладаг. Цөлжилт, ургамлын төрөл зүйлийн бууралтад нөлөөлдөг дэлхийн дулаарал Монголд гурав дахин хурдтай явагдаж байгаа (Сүүлийн 40 жилд 2.1 градус, дэлхийд 0.7 градус) гэсэн судалгаа гарч байсан удаатай. Гандуу, цөлжилтөд өртөх эрсдэлтэй газар нутгийн 40 хувь нь Ази тивд байна. Энэхүү 40 хувь нь үнсэндээ Монголоос гадна Дундад Азийн дөрвөн улсад тэнцүүхэн ногдож байгаа юм. Хувьлаад бодоход дэлхийн гандуу нутгийн аравны нэг нь Монголд ногдож байгаа нь түгшүүрийн харанга дэлдэх шалтгаан мөн.

Дэлхийн олон улс орон цөлжилтөд хүн амын өсөлт, хүний буруутай ажиллагаа, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн хэт их ашиглалт гэсэн дөрвөн хүчин зүйл хамгийн хүчтэй нөлөөлдөг гэж тодорхойлоод хүн амын тоог цөөлөхөөс бусад чиглэлд тодорхой ажлуудыг хийгээд явж байна. Тодруулбал, уул уурхайг хариуцлагажуулан нөхөн сэргээлтийг чанартай хийж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, тоо толгойг багасгаж байгаа юм.    

МАЛ АЖ АХУЙД ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛ: ОРШИХ УУ, ЭС ОРШИХ УУ

Бэлчээрийн  хүрэлцээ, цөлжилтөд оруулж буй хувь нэмэр, хүн төрөлхтний хоол хүнс дэх үүрэг оролцоо гээд аль ч талаас нь харсан хөгжил буурай орнуудын мал аж ахуйн салбар одоо маш эгзэгтэй, цаашдын хөгжлийн загвараа тодорхойлох үедээ ирээд байна.

Мах, сүү нь хүн төрөлхтний хувьд уургийн маш чухал эх үүсвэр. Хөгжиж буй орнуудад иргэдийн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор махны хэрэглээ сүүлийн 30 жилд 30 гаруй хувиар нэмэгджээ. Энэ өсөлт нь өндөр хөгжилтэй улсын иргэдийн тэртэй тэргүй асар их хэрэгцээн дээр нэрмээс болж, эрэлт үүсгэх болсон байна. АНУ-ын нэг иргэн жилд дунджаар 222 фунт мах иддэг гэсэн тооцоо бий. Энэ янзаараа 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбум болж, хэрэгцээ дахин 80 хувиар өснө гэсэн таамаг ч байна. Гэтэл энэ их хэрэгцээг эх дэлхийн хязгаарлагдмал бэлчээрийн нөөцөөрөө хэрхэн хангах билээ.  

Өнөөдөр дэлхий дээр 1.4 тэрбум толгой мал, мөн тооны гахай, тахиа хоёр тэрбум га бэлчээрийг ашиглан өсөж үржиж байна. Бид бүгдээрээ нэгэн зэрэг цагаан хоолтон болдоггүй л юм бол малын тоо толгой цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Гагцхүү нөөц бололцоо нь арай шавхагдчихаагүй байгаа учраас л эрдэмтэд хийх ажилтай байж, ашиг шим нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг хийж байна.

Тухайлбал, АНУ-д сүүний чиглэлийн үнээ 75 жилийн өмнөхөөс дөрөв дахин их сүү өгдөг болжээ. Гэхдээ  энэ нь мөн л хэсэг хугацааны дараа чинээндээ тулах нь тодорхой. Тиймээс одоо эрдэмтэд асуудлыг том зургаар харж, дараагийн алхмыг эрэлхийлээд эхэлсэн байна. Олон хувилбарын дотор ер нь мал аж ахуйг цаашид бэлчээрийн байлгах нь зохисгүй гэсэн санаа ч явж байна.      

Учир нь хүн төрөлхтөн уургийн хэрэгцээнийхээ 20 хувийг махнаас авдаг. Гэтэл энэ 20 хувийг хангаж байгаа мал нийт бэлчээрийн 40 хувийг эзэгнэж, үр тарианы 1/3, өвс ургамлын 86 хувийг идэж байдаг  нь ашигт үйлийн коэффициент бодох шалтгаан болжээ. Хэрэгцээнийхээ 20 хувийг хангахын тулд бэлчээрээ талхлуулж байснаас больчихоод илүү өндөр ашиг шимтэй ургац авах нь дээр бус уу гэсэн санаа ч явж байна. Малынхаа тоо толгойг цөөлж байгаа Австрали /Тус улсын хонин сүргийн тоо толгой түүхэн доод түвшинд хүрээд буй/ зэрэг улс нь яг энэ бодлогын дагуу явж байна. Гарсан орон зайг нь шавьж хорхой зэрэг уургийн шинэ эх үүсвэр олох, органик бодисыг генийн инженерчлэлийн аргаар өөрчлөх технологиор нөхнө гэж тооцжээ.    

Манайд дөнгөж эхлэл нь тавигдаж буй эрчимжсэн мал аж ахуй өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад зүйрлэж хэлбэл 4G, 5G түвшинд хүрсэн байна. Мал нэг бүрийн эрүүл мэндийг чип, хүзүүвчээр хянаж, шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг, бэлчээрлэх орон зайтай бол дроноор хянадаг болжээ.

Тусгай технологи ашиглан тэжээлийн бодисоор ядмаг ургамлаас өндөр илчлэг авах боломж бүрдүүлж, усалгааг хүртэл /жирийн биш ус/ ашиг шим нэмэгдүүлэх нэг арга болгосон байх юм.    

МАЛ АЖ АХУЙН БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ БА МОНГОЛЫН ДААЛГАВАР, ДАВУУ ТАЛУУД

Дэлхий дээр мал аж ахуйн салбар ийнхүү хурдацтай хөгжиж, чинээндээ тулахад ойртож байна. Гэвч энэ нь Монгол Улсад боломж байхгүй гэсэн үг биш юм. Харин ч зам товчлох, илүү хурдан ахих бололцоо бүрдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад дэлхийн махны хэрэгцээний ихэнхийг гахай /нийт хэрэглээний 36 хувь/, тахиа /33 хувь/ бүрдүүлж, манайд байдаг үхэр /24/, хонь, ямаа /5 хувь/ багахан хувийг эзэлж байгаа. Энэ нь бас л манайд боломж байхгүй гэсэн үг биш. Байгаа нөөц бололцоо нь л ийм гэж ойлгох хэрэгтэй юм. Тиймээс манайд зах зээл хангалттай байгаа.     

Малын гаралтай бүтээгдэхүүн тус бүр дээр өдгөө чанар, эрүүл ахуйн нэгдмэл стандарт, худалдааны сүлжээ бий болжээ. Бидний гол даалгавар эхний ээлжинд дотооддоо энэ сүлжээг бий болгох явдал болоод байна. Хөдөө аж ахуйн биржийг утгаар нь ажиллуулж, улсынхаа хаанаас мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ хэрэгтэй газарт нь түргэн шуурхай хүргэдэг болсон цагт дараагийн буюу экспортын асуудлыг ярьж болно.

Одоохондоо бидэнд хоёр хөршөө даван дэлхийн сүлжээнд ороход хоёр том саад байгаа. Нэгд, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй хоцрогдсонд байна. Дэлхийн сүлжээнд орсон улсууд бараг бүгд эрчимжсэн мал аж ахуйтай. Дэгсдүүлж хэлэхэд “Паартай байшинд сууж, паалантай жорлонд бие зассан” малын мах авах сонирхолтой европчуудыг татах гол шалтгаан нь энэ. Ямар ч хэрэглэгчид шинэ бараа санал болгосноос авч дадсаныг нь өгвөл худалдаж авах магадлал илүү байдагтай адил юм.

Хоёрдугаарт, бүтээгдэхүүний чанар. Монголд ч, дэлхийд ч махны чанарын талаар баримталдаг философи нь бараг адилхан. Сайн өвс идэж, цэнгэг усаар ундаалж, цэвэр агаараар амьсгалах нь гол гэж үздэг. Гэхдээ түүнээс цааш арай ялгаатай. Сүлжээнд орсон улсуудын мах бэлтгэх үйлдвэрүүд Европ, АНУ-ын мах, махан бүтээгдэхүүнд тавьдаг ВРМ, НАССР стандартыг хэрэгжүүлэхийг гол зорилго болгож ажилладаг. Зорилтот зах зээл гэж харсан улсынхаа стандартыг л харж ажилладаг гэсэн үг юм. Мах авах улс үйлдвэрээ өөрсдөө сонгодог, ингэхдээ шаардлага хангасан газруудаар л явах нь ойлгомжтой шүү дээ.

Бүгд ийм өндөр түвшний стандарт барих ч албагүй. Анхан шатны цехүүд нь махыг боловсруулахдаа дараагийн шатны үйлдвэр өндөр түвшинд боловсруулах бололцоог нь алдагдуулахгүй байхад л болно. Мах экспортлолтоор дэлхийд дээгүүрт ордог Аргентинд мах бэлтгэх 700 шахам үйлдвэр байдаг, түүний 300 гаруй нь улсын, 100 хүрэхгүй нь олон улсын сертификаттай байдаг жишээ байна.   

МОНГОЛЫН ЗОВЛОН БУЮУ УУЛ УУРХАЙ, МАЛ АЖ АХУЙН ЭСРЭГЦЭЛ

Монголд ер нь юу болоод байгаа юм бэ, ганц манайд ийм юм уу, бид ер нь хаашаа харж, юунд зорих ёстой юм бэ гэдэг багцаа өгөх зорилготой эхний хэсэг маань нэлээд урт болчих шиг боллоо. Одоо дотоодын бодит байдал, тулгамдсан асуудалдаа оръё.

Монгол орны МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдалд тулгамдаж буй хамгийн том хүндрэл бэлчээрийн доройтол, усны хомсдол болжээ. Мал сүргийн тоо толгой түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Малыг мах гэж хардаг хүмүүсийн хувьд энэ бол сайн мэдээ. Гэвч ашиг шимийг нь хүртэх, тал дээр хийх ажил их байгааг бодит байдал харуулж байна.

МОНГОЛ НҮҮДЛИЙН БИШ, ХЭТ ХОЛЫН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙТАЙ БОЛЧИХЖЭЭ

Хүн амын ихэнх нь төвлөн амьдрч буй нийслэлд сүүлийн хэдэн жил бороо хур элбэг сайхан байсан. Тэгвэл улсын хэмжээнд алагтай цоогтой, жил дараалан ган болсон аймгууд олон байна. Тиймээс гантай нутгийн малчид зургадугаар сараас авахуулаад л малаа оторлон холын замд гардаг болж. Нүүдэл Баянхонгороос баруун тийш Говь Алтай Ховд, зүүн тийш Хөвсгөл, Завхан хүртэл, Дундговиос Төв, Сэлэнгэ, гэх мэтээр аймаг алгасаж үргэлжилж байна.

Мал ихтэй, зөвхөн зарж арилжих малаа тууж яваа гэхэд л “Нэг айлын 1000”, “Хоёр айлын 1500 мал яваа” гэхчлэн ярих юм. Оторчид ийнхүү нутаг сэлгэх болсныг зөвхөн бороо хур, зуншлгатай холбож ойлгож болохгүй, малын тоо олширч бэлчээрийн даац хэтэрснийг оторчид хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, отор байнгынх болжээ.

Жишээ нь Баянхонгор аймаг 2010 онд 1 962 997 толгой малтай байсан бол 10 жилийн дотор 4 644 871 болж өссөн байна. Тиймээс бэлчээр хүрэлцэхгүй болж, гайгүйгээ нутаг орондоо үлдээгээд туниа муутай туранхай малаа туугаад оторт гардаг болж. Энэ нь нэг талаас харвал илүүдсэн малаа бусдын бэлчээрийг идүүлж олз ашиг олох гэсэн мэт. Нөгөө талаас харвал, өөрсдийнх нь нутагт бас л өөр аймгийн оторчид ирж нийлээд идчихсэн болохоор хаа хаанаа адил нөхцөлд орчихож. Хүний нутаг, өөрийн нутаг гэсэн ойлголт үгүй болсон байна. 

Уржнан Говь Алтайд жижигхээн задгай усан дээр 200 000 гаруй мал бөөгнөсөн байхыг үзсэн. Уснаас болж муудалцаж байхыг ь харсан. Хэт холын нүүдэл хийж яваа тэдгээр оторчпын нэг нь “Энд ус нь задгай юм болохоор харин ч гайгүй байна. Худагтай байсан бол хэцүүдэж мэднэ. Одооны малчид бэлчээр, уснаасаа болж муудалцаад ах дүү, хамаатан саднаа ч болих шинжтэй” гэсэн нь нэгийг хэлнэ. Мал сүрэг улсын хэмжээнд 2010-2019 онд 32 729 530-аас 90 орчим сая болж, бараг гурав дахин өссөн. Энэ хооронд нийт бэлчээрийн 60 хувь нь доройтож, жилд дунджаар 5000 орчим гол мөрөн, 10.000 булаг шанд, 3500 нуур тойром, 500 рашаан ширгэж байна. Эргэж сэргэж байгаа нь бас олон ч шииргэж байгаа хэмжээнд хүрэхгүй байгаа юм.  

42 км-ийн гүйлтийг марафон, 100 км-ийг хэт холын марафон гэдэг шиг манай монголчууд сум дамждаг нүүдлийн байснаа аймаг алгасдаг хэт холын нүүдлийн мал аж ахуйтай болчихсон байна.

ХҮН МАЛГҮЙ ХАРАНГАДАХ АЮУЛ ОЙРХОН БАЙНА

Малчидтай бэлчээрийн талаар яриа өрнүүлэхэд худаг усны асуудлыг бэлчээрийн доройтлоос илүү чухалд тооцож байлаа.  Хур бороо бага, гадаргуугийн ус ховор говь нутагт мал аж ахуйн усан хангамжийг гүний худгаар шийддэг. Тэгвэл  өдгөө говийн болон баруун бүсийн өмнөд нутагт байгаа худгуудын хөрсний ус доошилж, шүүрэлт нь илт багасаж, зарим нь бүрмөсөн ширгэжээ. Тиймээс байгаа ганц нэг худаг дээрээ хэтэрхий олон айл шавж тэр хавийнхаа бэлчээрийг талхалдаг юм байна.

Тэр жил Говь Алтайд томилолттой явж байхад “Худаг гаргаад өгчихвөл нутаг бэлчээр уг нь байгаа” гэж нэг бус малчин өгүүлсэн.

Нэг нь бүр “Худаг ус гаргаж өгөхгүй байсаар уул уурхай болгочих тохиолдол байна. Усаар нь хясаж хүн мал ойртуулахгүй байж байгаад ухдаг юм биш үү” гэж хардаад байгаа” гэсэн билээ.

Өмнө нь хэвийн дүүргэлттэй худаг ширгэж хатсан тохиол ч таарсан. Хөхморьт сумын нутаг дахь Шар харганын худаг 130 метр гүн өрөмдлөгтэй ч энэ хавар ширгэж усгүй болжээ. Тэр хавьд уг нь хэдэн малын даац авчихаар газар байсан гэж Хөхморьт сумын малчин А.Таванцэрэг бидэнд ярьсан юм.

Ойр зуурт таарах малчидтай худаг усны талаар хөөрөлдөхдөө тэднийг бас худгаасаа ундаалдаг юм бодож байсан нь буруу болохыг ч А.Таванцэрэг залруулсан. “Манай эндхийн худгууд борзонтой учир хүн ууж болдоггүй. Тиймээс бид 15-20 км холоос амны усаа зөөдөг” хэмээн ярьсан юм. Говийн худгууд ер нь тийм гэнэ. Хэчнээн гүний ус ч хужиртай учир хүнд тохиромжгүй байдаг аж. Харин малд бол чихэр л гэсэн үг гэнэ лээ. Хөхморьт сум 2019 онд аймгийн төсвийн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийнхөө нэг худгаа иж үрэн шинэчилж, шүүлтүүр тавьж сайхан болгожээ. Харин хөдөө рүүгээ байдал хүнд байна. Малчдаас тулгамдсан асуудлуудыг нь сонсож явахад худагт шүүлтүүр тавьж хүн уух боломж бүрдүүлбэл том дэмжлэг болно гэцгээж байв.  

Аймаг орон нутгийн төсөвт худаг ус гаргах мөнгө жил бүр суулгадаг. Харин сүүлийн үед Засгийн газраас тэвчиж болох зардлаа бүгдийг тэвчих бодлого барьж байгаа тул тэвчиж байгаа нь байна.   

БИРЖ ҮҮ, ЧЕЙНЖ ҮҮ

Бэлчээрийн талхлагдал, доройтол нь мал сүргийг ган зуд, бусад эрсдэлд улам эмзэг болгодог. Малын тоо толгой ихсэх тусам ган, зудад  маш хүчтэй өртөж, ихээхэн хохирол амсдаг нь амьдрал дээр батлагджээ. Тиймээс энэ өвөл малын тоо толгой ихээр хорогдох магадлал өндөр байна. Гэтэл малчдаас малыг нь авах газар алга.

Яг одоо хөдөө мал, махны үнэ маш хямд, малчид аргаа барсан байдалтай байна. Шадар сайд С.Амарсайхан холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээж авч уулзахдаа мал, махыг чейнжийн гар дамжуулахгүйгээр хотод оруулж ирэхийг үүрэгдсэн. Үүрэг авсан газрууд энэ ажлаа одоо хийх цаг ирчихээд байна.

“Ямааг 30 мянган төгрөгөөр авахгүй байна” гэж гоморхсон малчинд үнэндээ хэлэх үг олсонгүй. Дэмий л “Хөдөө аж ахуйн бирж дээрээ өгч болдоггүй хэрэг үү” гэвэл мэдэх хүн байсангүй. Үнэндээ ч хөгжүүлээд арав шахам жил болоход ХААБ маань ноос, ноолуураас хэтрээгүй хэвээрээ үлдсэн байх юм. Үүсгэн байгуулсан нам нь солигдсон гээд энэ ажлын эрчийг сааруулсан гэвэл итгэхгүй. Гагцхүү ач холбогдлыг нь илүү ойлгож, төр засгаас анхаарал тавих шаардлага байна.

Махны тухайд, биржийн үүргийг чейнжүүд гүйцэтгэж байгаа ч ашгийн төлөө хэт улайрсан, дүрэмгүй, хувь хүний харилцаанд тулгуурласан шинжтэй. Замд таарсан чейнжээс “Ямаа 30 мянган төгрөгийн үнэ хүрэхгүй байна гэх юм” гэхэд “сарын өмнө 40-60 мянгаар авч байхад наадуул чинь өөрсдөө өгөөгүй л дээ” гэх жишээтэй. Малчид нь “Ноолуур гарахаар ямааны арьсны үнэ өснө л дөө” гэх. Энэ нь малчдад найдваргүй, ирээдүй нь тодорхой бус байдлыг бий болгож байна гэж ажиглагдлаа.

Бирж бол төр. Малчид чейнжтэй бус, төртэйгөө наймаа хийхийг хүсэж байна. Тиймээс УИХ, Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, ХААБ-ийн “Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, ложистгийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх” эрхэм зорилгыг биелүүлэх шаардлага байна. Аймгийн төв болгонд хөргөгчтэй агуулахууд барьж, малчдыг сургалтад хамруулж биржийн арилжааны учир утгыг ойлгуулаад өгчихвөл болохгүй юмгүй. Мах экспортлох зөвшөөрөлтэй компаниудад нийлүүлэх махыг хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олох зорилготой чейнж биш, төрийн бодлого хэрэгжүүлж буй биржээр дамжуулж бэлтгэж өгье. Хотод борлуулах нөөц бүрдүүлэхдээ биржээр дамжуулъя, ингэхдээ малчдаа жаахан бодоё оо л гэж байгаа хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:01

Төр засаг маань м�##�аас гарч буй түүхий эдийг үнэгүйдүүлж байгаа ч гэсэн м�##�чин ард бид м�##�аа м�##��##�саар л байна.

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:02

М�##�чидад зовлон бий ч тэглээ гээд м�##�аа м�##��##�ахаа болино гэсэн үг биш

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:04

М�##�ын баасыг хүртэл бид түлшиндээ хэрэглэдэг. М�##�ын түүхий эдээ л эзэнжүүлж боловсруулдаг болох хэрэгтэй. Дотооддоо �##�иваа сайхныг бүтээж болно шүү дээ. Үйлдвэрүүдээ тэлж тэр чинээгээрээ олон хүн ч ажлын байртай болно.

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:07

Бодит үнэн бол юу гээ ч м�##�чид м�##�ынхаа ноолуураа л банкныхаа зээлийг дарж илүү гарсанаар нь гурил будаагаа авч дараа жил нь дахиад л яг энэ хэвээр өрөө дарна илүү гарв�##� гурил будаагаа авна. Тэгэхээр м�##�ын түүхий эдийг боловсруулдаг болчихвол м�##�чидын минь амьдр�##�д маш их ач тустай байх болно гэдгийг төр засаг минь ойлгоосой

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:41

Их зөв өнцөгийг харж мэдэрч бичжээ

Зочин
Зочин
10 сар 25, 2022 16:32

Зах зээлд шилжсэнээс хойш ноолуур үнэд орж, м�##�чид ямааныхаа тоо толгойг нэмсэн. Ямаа бол өвсийг үндсээр нь суга татаж иддэг. Хөнгөн шингэн хонийг бодвол, бэлчээрийн магнайд явж хамаг өвсийн суга татдаг тул, дээр үед м�##�чид цөөхөн ямаатай, олон хонитой, маш уха�##�аг б�##�ансын таруулж байжээ. Тэр эвдэрснээс хойш бас цөлжилт нэмэгдсэн. Судлаад үзээрэй!

Зочин
Зочин
10 сар 25, 2022 16:34

Kiriller koment bichihleer sonin temdeg chagt magt garaad bh yum, koment bichih uramgui yum. Uuniigee yanzlaach!!!

Зочин
Зочин
10 сар 25, 2022 20:58

Tsoljilt m#l aj ahuigaas bish zambaraagui uul uurhaigaas bolj baina ter gadaad dotoodiin huviin uurhain ezed heseg buleg humuus yazartlaa bayajij ard tumen gazar nutag hoosorch yaduurch baina

Зочин
Зочин
6 сар 21, 2023 09:06

Ууул урхай эрдэс баялгаа түр зогсоох юмуу �##�ь нэг бүс нутагт ьн олборлолтоо хийхгээд бусад бүсүүддээ м�##� аж ахуйгаа давамгайлуулж, отор нүүдлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлмээр байна. Нөгөө т�##�аар м�##�чид их з�##�хуу байна. Одоо тэднийг м�##� м�##�лах аргад нь сэргээн сургах, завсар зайгүй хөдөлмөрлүүлэх аргадс ургамаар ыайна. Мах хэвийн үнэтэй байсан. Ченүүд үнэ оруулсан. Бирж бүүрч хэрэггүй. харин ченжүүдийг арга эвий нь олж, зөв ажиллуулж махны үнийг 7-10 000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байв�##� ард түмэн юу ч дуугарахгүй байхаар байна. Бирж бол жинхэнэ үнэ өсгөдөг гөзөр. Үүнийг бүү ярь.

Холбоотой мэдээ

Back to top button