ЭДИЙН ЗАСАГ

“Оюутолгой” дахь Монголын нөлөө багасах мөч долоо хоногоор хойшлов

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг Канадын “Turquoise Hill Resources Ltd” (TRQ.TO) компани өчигдөр болох байсан хувьцаа эзэмшигчдийн уулзалтаа долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 8-нд болгожээ. Хурлаар компанийн хяналтын багцыг эзэмшигч “Рио Тинто”-гийн зүгээс жижиг хувьцаа эзэмшигчдэдээ тавиад буй, Оюу толгой дахь хувь эзэмшлийг 3.3 тэрбум ам.доллароор худалдаж авах саналыг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулах юм.

“Рио Тинто”-гийн энэ саналыг жижиг хувьцаа эзэмшигчид өмнө нь “Төслөөс ирээдүйд хүртэх үр ашгийг тооцоолоогүй” хэмээн буцааж байсан билээ. Тэр хэрвээ саналыг хүлээж авбал “Рио Тинто”-гийн нөлөө үлэмж бэхжиж, эсрэгээрээ Монголын нөлөөлөл буурна. “Оюутолгой” төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, үлдсэн 66 хувийг “Turquoise Hill Resources Ltd” /100 хувь гэж үзвэл “Рио Тинто” 51, “Айвенхоу майнз” 49 хувь/ эзэмшдэг юм.

Компанийн хувь эзэмшигчид олон байх тусмаа хяналтын багц эзэмшигчид ашиггүй байдаг зүй тогтол бий. “Рио Тинто” өнгөрсөн жил яг энэ сул талыг ханатлаа амсаж, хэд, хэдэн улсын шүүх дээр зэрэг хэрэг үүсгүүлэн, энэ байдал нь Монголын талд маш ашигтай туссаныг бид мэдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, зардал нэрээр өсгөсөн хоёр тэрбум гаруй ам.долларыг хүчингүй болгож, ирээдүйд үүсэх ихээхэн хэмжээний өр төлбөрөөс чөлөөлөгдөхөд жижиг хувьцаа эзэмшигчдийн “Рио Тинто”-той үүсгэсэн маргаан багагүй нөлөөлж, тус болсон юм.

Хэрвээ жижиг хувьцаа эзэмшигчид үгүй болбол манай талд ашигтай байдал дахиж үүсэхгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ochigdor l etsesiin baidlaar shiidwerlegdene geed bsn chin ysn be???

Зочин
Зочин

Манайхны маргааш ч ямар дуусах биш дээ

Зочин
Зочин

Аливаа асуудлыг хойш тавьсанаар хэзээ ч сайнаар ажил хэрэгч болон шийдэгдэггүй жамтай

Зочин
Зочин

Kuuuu neereee ingej ajil ywagdahaar chin yaj ch uragshtai baihwuideeee

Зочин
Зочин

Arai2

Зочин
Зочин

ХӨӨШ ЯМАР АРЧААГҮЙ МОНГОЛ ВЭ? БОЛЬЧИХООЧ ХААЧИХААЧ ТУРЖ ҮХВЭЛ ГЭЖ.ӨӨРСДИЙХӨӨ ЮМЫГ ИНГЭЖ ГУЙЖ ЦАРАЙЧЛААД БАЙНА ГЭДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ АНХНААСАА ЭНЭ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭСЭН САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ХӨГШИН ТӨМСӨГ БАЯР НАРЫГ АЦЫГ НЬ ГОЗОЙТОЛ ХОРИОД МОНГОЛЧУУДАД АШИГТАЙ ХУВИЛБАРААР ШИЙДЭЭЧ ЮУН 66 ХУВЬ ХУЦЛААЛ БАЙНАШТ ТЭР МУУСАЙН ЛУЙВАРЧИНГУУДАД 1 ХУВЬ БАЙХАД БОЛНО.МОНГОЛ УЛС ИЙМ АРЧААГАА АЛДСАН БАЙЖ БОЛОХГҮЙШТ ИРГЭДДЭЭ 1072 ХУВЬЦАА ГЭЖ ДОРОМЖЛОН ТОХУУРХСАН ГАДНЫ ХУЛГАЙЧ НАРЫН ӨМНӨ ҮХСЭНДЭЭ ЖИЖГЭРЭЭД БАЙГАА ЮМ ЭНЭ ОЮУ ТОЛГОЙ ГЭДЭГ ХАРААЛ ИДМЭР ЧИНЬ МОНГОЛЫН НУТАГ ДЭЭР БАЙГАА БИЗ ДЭЭ? ИРГЭДДЭЭ ҮҮНЭЭС ИЛҮҮ ИХ ХУВЬ ӨГӨӨЧ ЭНЭ УЛС ТУСГААР УЛС МӨН ҮҮ? ЯМАР ИХ ДЭЭРЭЛХЭЖ БАЙНАА ХУЛГАЙЧУУД

Зочин
Зочин

Bichij bgaa yumaa sain sudalj bichij bmaar yum. Yaj yavaad setguulch bolsiin? yamar ch oilgoltgui yavdag yum baina shd.

Холбоотой мэдээ

Back to top button